Ёкозүна Харумафүжи маргааш давбал, дээд зиндаанд долоо дахь удаагаа түрүүлнэ

 

Японы мэргэжлийн сумо бөхийн энэ оны сүүлийн башё өндөрлөх дөхөж байна. Өнөөдөр арвандөрөв дэх өдрийн барилдаан тун сонирхолтой болж, дээд зиндаанд хамгийн олон удаа түрүүлсэн Хакухо Даваажаргал дүүдээ өвдөг шороодлоо. Ингэснээр тэмцээний сүүлийн өдөр түрүү бөхий нэр тодрох юм.

 

Өнөөдөр том цолтой бөхчүүдээс ёкозүна Харумафүжи Бямбадорж цол нэгт Какүрюү Анандыг, озэки Тэрүнофүжи ёкозүна Хакухо Даваажаргалыг, комүсүби Ёшиказэ озэки Гоэйдог, сэкиваки Точиозан м-2 Окиноүмиг, м-2 Аойяама сэкиваки Миёогирюүг давсан. Харин озэки Кошоёогикү гэмтлийн улмаас барилдах боломжгүй болж түүнтэй оноолт таарсан озэки Кисэносатод давааг өгсөн аж.

 

Мөн дээд зиндаанд барилдаж буй манай бусад бөхчүүдээс Ичиножёо Ичинноров Осунаарашиг, Кёкүшюүхо Эрдэнэбаатар Сококурайг, Тамаваши Мөнх-Оргил Тоёохибикиг давж, Асасэкирюү Дашням Амүрюүд уналаа.

 

Маргааш буюу кюүшюү башёгийн сүүлийн өдрийн оноолтыг танилцуулахад ёкозүна Хакухо Даваажаргал цол нэгт Какүрюү Анандтай, ёкозүна Харумафүжи Бямбадорж озэки Кисэносатотай, озэки Тэрүнофүжи м-6 Котоюүкитэй, озэки Гоэйдо сэкиваки Точиозантай, сэкиваки Миёогирюү м-4 Эндтой тус тус барилдана.

 

Хэрэв Харумафүжи Бямбадорж өрсөлдөгч бөх озэки Кисэносатог давбал дээд зиндаанд долоо дахь түрүүгээ авна. Харин ёкозүна Хакухо давж, м-Шохозан, ёкозүна Харумафүжи өвдөг шороодвол Монголын хоёр их аваргын даваа, унаа тэнцэж, гурван бөхийн хооронд түрүү бөхийн өрсөлдөөн гарна. Энэ сард маэгаширагийн 10-аас барилдсан Шохозан тун сайн өрсөлдөөн үзүүлж, 12 давж, 2 унаад байна.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)