Д.Уэйд бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын эхний 50-д орж ирлээ

 

NBA-ийн талбайд өнөөдөр долоон тоглолт боллоо. Эдгээрээс “Сакраменто Кингз”-“Орлэндо Мэжик” 97:91, “Индиана Пэйзерс”-“Милуоки Бакс” 123:86, “”Клевлэнд Кавалейрс”-“Атланта Хаукс” 109:97, “Вашингтон Визардс”-“Детройт Пистонс” 97:95, “Майами Хит”-“Филадельфи 76” 96:91, “Нью Йорк Никс”-“Хьюстон Рокетс” 107:102, “Сан Антонио Сперс”-“Мемфис Гризлес”-ийг 92:82-оор тус тус хожсон юм.

 

Алдарт 2003 оны драфтаар лигт элсэж байсан Д.Уэйд өнөөдөр 27 оноо авснаар бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтын 49-д бичигдэх болсон. Түүний баг нь “Филадельфи 76”-г 96:91-ээр хожиход Д.Уэйд 27 оноо, 7 самбар, К.Бош 13 оноо, 11 самбар, Х.Уайтсайт 13 оноо, 9 самбар, Л.Дэнг 11 оноо, Ж.Уинслав 11 оноо авсан.

 

Харин “76” багаас И.Канаан 22 оноо, Р.Ковингтон 21 оноо, Ж.Окафур 16 оноо, 11 самбар, Н.Ноул 10 оноо авсан ч энэ нь ялалт байгуулахад хангалтгүй байв.

 

19.017 дахь оноо авсан Д.Уэйд 2003 оны драфтын тав дахь сонголтоор “Майами Хит” багт ирж байсан. Түүнээс хойш 2006, 2012, 2013 онд аварга, 2006 оны финалын үнэ цэнэтэй тоглогч, 11 удаагийн Бүх оддын тоглолтын гишүүн, 2010 оны Бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч, хоёр удаа бүх NBA-ийн нэгдүгээр багт нэрлэгдэж, 2008-2009 оны улирлын онооны лидер тоглогч болсон.

 

Мөн “Майами Хит” багийнхаа бүх цаг үеийн мэргэн бууч, АНУ-ын шигшээ “Мөрөөдлийн баг”-ийн хамтаар 2008 оны Бээжингийн Олимпийн наадамд түрүүлж, 2006 оны дэлхийн аваргаас хүрэл медаль авч байлаа.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)