“Алтан мужийн дайчид” 15 тоглолт дараалан хожиж, дээд амжилттай зэрэгцлээ

 

Өнөөдөр NBA-ийн талбайд зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Голден Стэйт Уорерз”-“Денвер Нагеттс” багуудын тулаан үзэгчдийн сонирхлыг хамгийн их татсан. “Алтан мужийн дайчид” энэ улирал эхэлнээс хойш 14 дараалан ялаад байсан.

 

Өмнө нь Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн түүхэнд 1948-1949 оны улиралд “Вашингтон Капиталс”, 1993-1994 оны улиралд “Хьюстон Рокетс” багууд 15 дараалан хожсон Мөн 1957-1958 оны улиралд “Бостон Селтикс”, 2002-2003 оны улиралд “Даллас Маверикс” 14 дараалан хожсон юм. Харин “Голден Стэйт Уорерз” энэ улиралд 14 дараалан хожиж, 56 жилийн өмнө рекордыг давтах, цаашлаад эвдэж магадгүй байлаа.

 

С.Керрын шавь нар өнөөдөр боломжоо зуун хувь ашиглан “Денвер Нагеттс”-ийг 118:105-аар хожлоо. Тэднээс К.Томпсон 21 оноо, 7 оновчтой дамжуулалт, С.Карри 19 оноо, Х.Барнес 17 оноо, Д.Грин 13 оноо, 7 самбар, А.Игуадола 12 оноо авсан. Харин “Денвер”-ээс Д.Артур 21 оноо, 8 самбар, У.Бартон 19 оноо, Д.Галинари 19 оноо, 6 самбар, Э.Мудиай 17 оноо, Г.Харрис 12 оноо, Н.Жокич 11 оноо, 11 удаа самбараас бөмбөг авсан ч энэ ялалт байгуулахад хангалттай байсангүй.

 

Ингэснээр “Голден Стэйт Уорерз” улирлын эхэнд 15 дараалан хожиж, түүхэн амжилт тогтоолоо. Марааш “Лос Анжелес Лэйкерс”-тэй тоглох бөгөөд алдарт К.Брайантын багийг хожиж чадвал 16 дараалан ялалт байгуулсан анхны багаар тодрох юм.

 

Энэ улирал эхэлнээс хойш “Алтан мужийн дайчид” “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, , “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105-аар тус тус хожоод байна.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)