Арслан тэжээдэг Т.Паркер

 

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн түүхэнд Европын олон шилдэг тоглогчид од болон гялалзсан. Тэдгээрийн нэг нь Т.Паркер юм. Франц сагсан бөмбөгч маань өөрийн интернет хуудсанд тэжээдэг арслантайгаа авахуулсан зургаа байршуулжээ. Тони чөлөөт цагаа өөрийн тэжээдэг амьтадтайгаа өнгөрүүлэх дуртай юм.

 

Тони Паркер 1982 оны тавдугаар сарын 17-нд Белгийн Брюгге хотод төрсөн. Анх 1999-2001 оны хооронд нутгийнхаа “Парис Баскетбалл Расинг” багт тоглож байгаад 2001 онд NBA-ийн драфтад нэрээ дэвшүүлсэн. Улмаар эхний бүсийн 28 дахь сонголтоор Техас мужийн “Сан Антонио Сперс” багт ирснээс хойш өнөөдрийг хүртэл амжилттай тоглож байна.

 

Тэрээр 2003, 2005, 2007, 2014 оны улирлын аварга, 2007 онд финалын үнэ цэнэтэй тоглогч, зургаан будаагийн Бүх оддын тоглолтын гишүүн, тус тоглолтонд 2006 онд холын зайн шидэлтийн аварга, 2012 он ур чадварын тэмцээний аварга, гурван удаа бүх NBA-ийн хоёрдугаар багт нэрлэгдсэн.

 

Мөн Францын шигшээ багийн хамтаар Европын аваргаас 2013 онд алт, 2011 онд мөнгө, 2005, 2015 онд хүрэл медаль хүртэж, 2013 оны Европын аваргын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг авсан түүхтэй.

 

 

 

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)