“Морин цэргүүд” улирал эхэлнээс хойш тав ялагдлаа

 

NBA-ийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Мемфис Гризлес”-“Нью Орленс Пеликанс” 113:104, “Орлэндо Мэжик”-“Миннесота Тимбер Уолвез” 96:93, “Бруклин Нэтс”-“Финикс Санс” 94:91, “Филадельфи 76”-“Лос Анжелес Лэйкерс”-ийг 103:91-ээр хожсон бол “Портлэнд Блэзерс”-“Даллас Маверикс”-ийн тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

Энэ улирал эхэлнээс хойш 18 дараалан хожигдож, нэг ч хожил аваагүй байсан “Филадельфи 76” анхны ялалтаа байгуулсан. Мөн “Клевлэнд Кавалейрс”-“Вашингтон Визардс” багуудын тоглолт үзэгчдийн сонирхлыг татлаа.

 

Сүүлийн таван улирлын шигшээд тоглосон Л.Жеймс энэ удаад ч гайхалтай байгаа ч багийн нөхөд нь хангалттай тус болж чадахгүй байна. Өнөөдөр талбай дээрээ тоглоход Л.Жеймс 24 оноо, 13 самбар, М.Деллаведова 15 оноо, Ж.Ар Смит 13 оноо, М.Уильямс 12 оноо, Т.Томпсон 6 оноо, 11 удаа самбараас бөмбөг авчээ. Харин “Вашингтон”-оос Ж.Уолл 35 оноо, 10 оновчтой дамжуулалт, Б.Бэйл 18 оноо, 9 самбар, М.Гортат 15 оноо, 11 самбар, Ж.Дадли 12 оноо авч баг нь 97:85-аар ялалт байгуулав.

 

Өнгөрсөн улирлын шигшээд үлдсэн “Морин цэргүүд” энэ улиралд мөн аваргын төлөө тоглох боломжтой ч багаараа сайн тоглолтыг гаргаж чадахгүй байна. Өрсөлдөөн харьцангуй бага дорнод бүсийг тэргүүлж байгаа ч аль хэдийн тав ялагдаад байна. Тэд плей-оффт үлдсэн ч аваргын цом өргөх хэмжээнд нэг баг болж чадахгүй байгаад Л.Жеймс сэтгэл дундуур байгаагаа нэг бус удаа илэрхийлсэн юм.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)