“Сан Антонио Сперс” улирлын 15 дахь ялалтаа байгууллаа

 

Далайн чанадын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн энэ улирал сонирхолтой үргэлжилж байна. Өчигдөр нэг хожилгүй 18 дараалан ялагдаад байсан “Филадельфи 76” алдарт К.Брайатын багийг 103:91-ээр хожиж, анхны ялалтын баяраа тэмдэглэсэн. Харин өнөөдөр “Голден Стэйт Уорерз” 20 дахь хожлоо авч, нэг ч ялагдалгүй бүх багуудыг тэргүүлж байгаа аж.

 

Өнөөдөр болсон тоглолтуудын хувьд “Голден Стэйт Уорерз”-“Шарлотте Хорнетс” 116:99, “Лос Анжелес Лэйкерс”-“Вашингтон Визардс” 108:104, “Детройт Пистонс”-“Финикс Санс” 127:122, “Нью Йорк Никс”-“Филадельфи 76” 99:87, “Торонто Рэпторс”-“Атланта Хаукс” 96:86, “Чикаго Буллз”-“Денвер Нагеттс” 99:90, “Хьюстон Рокетс”-“Нью Орленс Пеликанс” 108:101, “Сан Антонио Сперс”-“Милуоки Бакс” 95:70, “Индиана Пэйзерс”-“Лос Анжелес Клипперс”-ийг 103:91-ээр тус тус хожсон.

 

Лигийн таван удаагийн аварга алдарт Т.Данканаар удирдуулсан “Сан Антонио Сперс” энэ улиралд шилдэг хэвээр байна. Тэд нийт багуудаас “Голден Стэйт”-ийн дараа орох амжилттай явж байгаа. Өнөөдөр Милуоки хотын “Буганууд”-ыг хожиход Т.Данкан 16 оноо, 10 самбар, К.Леонард 13 оноо, 4 оновчтой дамжуулалт, П.Миллс 13 оноо, Б.Диав 11 оноо авсан.

 

Харин эсрэг багаас К.Миддлетон 16 оноо, Г.Монрое 14 оноо авсан бол бусад тамирчид нь хангалтгүй байж, “Милуоки Бакс” 90:75-аар ялагдлаа. Ингэснээр “Сан Антонио Сперс” 19 тоглолт хийхдээ 15 хожиж, 4 ялагдаад байна.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)