60 кг-ын манай хоёр бөх эхний тойрогт гоц мөргөлөө

 

Японы Токио хотод энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн болох гэж байна. Уг тэмцээнд манай улсаас арван тамирчин дасгалжуулагч ардын багш, гавьяат тамирчин О.Балжиннямын удирдлага дор өрсөлдөх юм.

 

Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Д.Амартүвшин, 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-д Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, гавьяат тамирчин С.Ням-Очир, ОУХМ Г.Одбаяр, 90 к-гд ОУХМ Л.Отгонбаатар, -100 кг-д Олимпийн алт, мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг, 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сумьяа, 63 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт Ц.Мөнхзаяа, ОУХМ Ц.Цэрэннадмид нар эх орноо төлөөлөн оролцоно.

 

Тэгвэл өнөөдөр бөхчүүдийн сугалаа гарчээ. Эрэгтэйчүүдийн 60 кг-д 2013 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Куба, Английн бөхчүүдийн ялсантай нь барилдана. Мөн ОУХМ Ц.Цогтбаатар эхний тойрогт гоц мөргөж, хоёрт дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын Б.Мудрановтой оноолт таарлаа. Энэ жинд дэлхийн аваргын дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт БНСУ-ын Ким Вон Жин, “Лодон 2012” зуны Олимпийн наадмын хүрэл, Пан Америкийн аварга Бразилийн Ф.Китадай зэрэг шилгүүд хүч үзэх юм.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • irgen (155.70.39.45)

    2015-12-04

    Urnaa dahiad l gainii Asami-tai neg zond taarsan yum shig baih yum.