“Майами Хит” хүчтэй өрсөлдөгчөө хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр зургаан тоглолт болж байгаагаас “Оклахома Сити Тандер”-“Майами Хит”-ийн тулааны ялагч нь тодорлоо. Энэ хоёр баг 2011-2012 оны улирлын шигшээд учраа таарч байсан. Тухайн үед Л.Жеймс, Д.Уэйд, К.Бош гэсэн залуу их гурвал өрсөлдөгчөө хожиж, аварга болж байв.

 

Харин Л.Жеймсийг явнаас хойш хүч нь бага зэрэг суларсан ч “Дөлнүүд” өнөөдөр 97:95-аар хожиж чадлаа. Зочин баг “Оклахома”-гаас К.Дюрант 25 оноо, 9 самбар, 5 оновчтой дамжуулалт, Р.Уэстбрук 25 оноо, 5 самбар, 7 оновчтой дамжуулалт, Д.Уайтерс 13 оноо, Э.Кантер 10 оноо авсан.

 

Тэдний өрсөдөгчдөөс Д.Уэйд 28 оноо, К.Бош 16 оноо, 8 самбар, Г.Драгич 14 оноо, 7 оновчтой дамжуулалт, Ж.МакРобертс 12 оноо, Х.Уайтсайд 11 оноо, 8 удаа самбараас бөмбөг авч багийнхаа хожил чухал үүрэг гүйцэтгэсэн.

 

Бусад тоглолтын хувьд “Денвер Нагеттс”-“Торонто Рэпторс”-ийг 106:105-аар хожиж, “Орлэндо Мэжик”-“Юта Жаз”, “Сан Антонио Сперс”-“Мемфис Гризлес”, “Портлэнд Блэзерс”-“Индиана Пэйзерс”, “Бостон Селтикс”-“Сакраменто Кингз”-ын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)