Д.Төмөрхүлэг “Их дуулга”-ын хүрэл медалийн эзэн боллоо

 

Жүдо бөхийн Олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Японы Токио хотод болж байна. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд 91 орны эрэгтэй, эмэгтэй 476 тамирчин өрсөлдөж байгаа. Өнөөдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д эх орноо төлөөлөн барилдсан Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Польшийн бөх М.Бартушкийг, гуравт Казахстаны Ж.Смагулов нарыг ялсан.

 

Харин мөнгөн медалийн төлөөх барилдаанд хожигдсон ч хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө Португалын С.Оленикийг ялсан байна. Түүний жинд Олимпийн хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Японы М.Эбинүма, дэлхийн аваргын хүрэл медальт Израйлийн Г.Поллак зэрэг шилдгүүд баридсан юм.

 

Ийнхүү Токио хотод болж буй нэр хүндээрээ дэлхийн аваргатай дүйцэх “Их дуулга” тэмцээнийн медалийн салхийг Д.Төмөрхүлэг хагаллаа. Сонирхуулахад “Их дуулга” тэмцээнээс Монголын жүдоч алтан медаль авч үзээгүй билээ.


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)