Монголын жүдочид хоёр дахь хүрэл медалиа хүртлээ

 

Жүдо бөхийн Олимпийн эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд Японы Токио хотод болж байна. Энэ удаагийн “Их дуулга” тэмцээнд 91 орны эрэгтэй, эмэгтэй 476 тамирчин өрсөлдөж байгаа. Өнөөдөр эхний өдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа хүрэл медалийн эзэн боллоо.

 

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, хоёр Японы хүчтэй бөх М.Ишикаваг хожсон. Гэхдээ мөнгөн медалийн төлөөх барилдаанд ялагдаж, хүрэл медийн төлөө 2013 оны дэлхийн аварга Бразилийн Р.Сильваг хожсон юм. Ингэснээр манай жүдочид энэ оны “Их дуулга” тэмцээнээс хоёр дахь хүрэл медалиа хүрлээ.

 

Үүнээс хэдхэн мөчийн өмнө эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг Монголын багийн анхны хүрэл медалийг аваад байсан. Сонирхуулахад “Их дуулга” тэмцээнээс Монголын жүдоч алтан медаль авч үзээгүй аж.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)