Өнөөдөр манай дөрвөн жүдоч барилдана

 

Японы Токио хотод жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн энэ сарын 4-нөөс 6-ны өдрүүдэд болж байна. Олимпийн эрхийн оноо олгох энэ оны сүүлийн тэмцээнд 91 орны эрэгтэй, эмэгтэй 476 тамирчин өрсөлдөж байгаа аж.

 

Өчигдөр эхний өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д Азийн наадмын аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа нар хүрэл медаль хүртэж, Монголын тамирчид багийн дүнгээр дөрөвт бичигдэж эхэлсэн.

 

Энэ удаагийн тэмцээн зохион байгуулагчид өндөр амжил үзүүлж эхний өдөр болсон таван жингийн барилдаанд бүгдэд нь ававргалсан. Харин Франц, ОХУ тус бүр 1 мөнгө, 1 хүрэл медальтай удаалж байгаа юм.

 

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 73 кг-д Олимп, дэлхийн аваргы хүрэл медальт гавьяат тамирчин С.Ням-Очир эхний тойрогт гоц мөргөж, хоёрт Польш, Тайландын бөхчүүдийн ялсантай нь барилдана. Мөн ОУХМ Г.Одбаяр эхний тойрогт Украйны Д.Сергейтэй оноолт таарсан. Энэ хоёр бөхийн хэн ялсан нь 2012 оны зуны Олимпийн мөнгө, дэлхийн аваргын хошой алт, нэг мөнгөн медальт Японы алдарт бөх Р.Накаяатай хүчийг үзнэ.

 

Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Ц.Мөнхзаяа эхний тойрогт гоц мөргөж, хоёрт ОХУ, Шведийн бөхчүүдийн ялсантай нь барилдах бол ОУХМ Ц.Цэрэннадмид эхний торйогт Австрийн Д.Хийдлетэй учраа таарлаа.

 

 

 

2015 оны Токиогийн "Их дуулга" тэмцээний эхний өдөр медаль хүртсэн орнууд

 

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)