Э.Дэвис хүчтэй өрсөлдөгч Л.Жеймсийн багийг хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр зургаан тоглолт боллоо. Эдгээрээс “Нью Йорк Никс”-“Бруклин Нэтс” 108:91, “Вашингтон Визардс”-“Финикс Санс” 109:106, “Детройт Пистонс”-“Милуоки Бакс” 102:95, “Атланта Хаукс”-“Лос Анжелес Лэйкерс” 100:87, “Хьюстон Рокетс”-“Даллас Маверикс” 100:96, “Нью Орленс Пеликанс”-“Клевлэнд Кавалейрс”-ийг 114:108-аар тус тус хожсон юм.

 

Өрнөд бүсийн хамгийн муу амжилтыг үзүүлээд буй “Пеликанс” талбай дээрээ дорнодын хамгийн хүчирхэг багийг хүлээж авсан. Уг тоглолтонд Л.Жеймсийн баг төвөггүй хожино гэж бодсон ч олны итгэл талаар болох нь тэр.

 

“Морин цэргүүд” өнгөрсөн улирлын шигшээд гарч ирэхэд гэмтэл бэртэл хамгийн том асуудал нь байсан. Энэ удаа нь асуудал нь үргэлжилж, К.Ирвинг сүүлийн хэдэн долоо хоног талбайд гараагүй. Мөн өнөөдөр А.Варежо тоглолтын эхэнд гэмтэж, үзэгчдийн суудалд шилжлээ.

 

Улмаар зочин багаас Л.Жеймс 37 оноо, 7 самбар, 8 оновчтой дамжуулалт, Ж.Ар Смит 18 оноо, К.Лав 15 оноо, 10 самбар, Т.Томпсон 5 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан ч ялагдал хүлээв. Тэдний өрсөлдөгч багаас Э.Дэвис 31 оноо,  12 самбар, Э.Гордан 19 оноо, Р.Андерсон 18 оноо, Т.Эванс 14 оноо, 10 оновчтой дамжуулалт, Ж.Холидей 13 оноо, 7 самбар, 5 оновчтой дамжуулалт гүйцэтгэж, жигд тоглолтыг үзүүллээ.

 

Ингэснээр “Нью Орленс Пеликанс” улирлын тав дахь ялалтаа авсан бол “Клевлэнд Кавалейрс” 13 хожил, 6 хожигдолтой бүсийнхээ хоёрт орлоо. Тэд дорнод бүсийг тэргүүлж байсан сүүлийн хоёр тоглолт дараалан хожигдож, “Чикаго Буллз” багт байраа алдлаа.

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)