М.Кржижвескийд таван жилийн 40 сая ам.долларын гэрээ санал болгож байлаа

 

Сагсан бөмбөгийн спортоор дэлхийд тэргүүлэгч АНУ-ын шигшээ “Мөрөөдлийн багийг” М.Кржижевский удирддаг. Тэрээр улсынхаа оюутны лиг буюу NCAA-ийн “Дюк” багийг дасгалжуулж байгаа. Харин 2005 онд “Мөрөөдлийн баг”-ийн ерөнхий дасгалжуулагч болсноос хойш өнөөдрийг хүртэл “Бээжин 2008”, “Лондон 2012” зуны Олимп, “Турк 2010”, “Испани 2014” дэлхийн аварга, “Лас Вегас 2007” Амеркийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн.

 

Ийнхүү шигшээ багийг гайхалтай удирдсан түүнд NBA-ийн хэд хэдэн багаас урилга ирж байв. Тухайлбал 1990 онд алдарт “Бостон Селтикс” анх багийнхаа ерөнхий дасгалжуулагч болох саналыг тавьж байсан бол 1994 онд “Портлэнд Блэкерс” урилга хүргүүлсэн. Дараа нь 2013 онд “Лос Анжелес Лэйкерс” домогт дасгалжуулагч Ф.Жексоныг багаа орхих болсон мэдээг сонсоод хамгийн түрүүнд М.Кржижевскийг багтаа авч ирэхийг хүссэн. Гэвч дээрх оролдлгууд бүтэлгүйтэж, Майк NCAA-д үлдсэн аж.

 

“Лос Анжелес Лэйкерс”-ийн удирдлага түүнд таван жилийн 40 сая ам.долларын гэрээ санал болгож байсан бол хамгийн сүүлд “Миннесота Тимбер Уолвез” дасгалжуулагчаараа ажиллуулах хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй юм.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)