Гайхалтай ялалт, 21-0

 

NBA-ийн талбайд өнөөдөр арван тоглолт боллоо. Эдгээрээс “Денвер Нагеттс”-“Филадельфи 76” 108:105, “Майами Хит”-“Клевлэнд Кавалейрс” 99:84, “Шарлотте Хорнетс”-“Чикаго Буллз” 102:96, “Хьюстон Рокетс”-“Сакраменто Кингз” 120.113, “Портлэнд Блэзерс”-“Миннесота Тимбер Уолвез” 109:103, “Милуоки Бакс”-“Нью Йорк Никс” 106:91, “Сан Антонио Сперс”-“Бостон Селтикс” 108:105, “Юта Жаз”-“Индиана Пэйзерс” 122:119, “Лос Анжелес Клипперс”-“Орлэндо Мэжик”-ийг 103:101-ээр тус тус хожсон юм.

 

Харин энэ өдрийн онцлох тоглолт нь “Голден Стэйт Уорерз”-“Торонто Рэпторс”-ийн тулаан байлаа. Улирал эхэлнээс хойш нэг ч хожигдолгүй 20 дараалан хожиж дээд амжилт тогтоосон “Алтан мужийн дайчид”-ийг хэн зогсоох вэ гэсэн асуулт олны анхраарлыг татаж байгаа.

 

Өнөөдөр Канадын баг “Торонто” талбай дээрээ хүчтэй эсэргүүцэл үзүүлж К.Лаури 41 оноо, Д.Де Рөзүзен 16 оноо, Л.Ноуейро 14 оноо, Л.Скола 10 оноо, Д.Карролл 9 оноо, П.Паттерсон 4 оноо, 10 удаа самбараас бөмбөг авсан. Харин аваргуудаас С.Карри 44 оноо, 7 оновчтой дамжуулалт, К.Томпсон 26 оноо, Д.Грин 16 оноо, 9 самбар, 6 оновчтой дамжуулалт, Ф.Эзили 8 оноо, 10 удаа самбараас бөмбөг авч баг нь 112:109-өөр ялалт байгуулав.

 

Ингэснээр С.Керрын шавь нар улирал эхэлнээс хойш 21 дараалан хожлоо. Энэ бол гайхалтай ялалт. Тэд “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, 120:101, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116, “Юта Жаз”-ийг 106:103, “Шарлотте Хорнетс”-ийг 116:99, “Торонто Рэпторс”-ийг 112:109-өөр тус тус хожоод байна.

 

Мөн 21 дараалан хожихдоо тоглолт бүрт 100-гаас дээш оноо авч байгаа нь тэдний довтолгоон, хувилбар, багийн тоглолтыг хэрхэн зөв гаргах зэрэг бүх зүйлд нь ямар ч асуудал үүсэхгүй байгаагийн илрэл юм.

 

 


М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.123.180)

    2015-12-06

    Гайхалтай. Тэд "Чикаго Буллс"-ийн 72-10 амжилтыг эвдэх боломжтой. Урагшаа Дайчидаа