“Сан Антонио Сперс” өрсөлдөгчөө 51 онооны зөрүүтэй хожлоо

 

NBA-ийн талбайд өнөөдөр есөн тоглолт боллоо. Эдгээрээс “Шарлотте Хорнетс”-“Детройт Пистонс”-ийг 104:84, “Даллас Маверикс”-“Нью Йорк Никс” 104:97, “Торонто Рэпторс”-“Лос Анжелес Лэйкерс” 102:93, “Вашингтон Визардс”-“Майами Хит” 115:105, “Сан Антонио Сперс”-“Филадельфи 76”-г 119:68-аар тус тус хожсон бол “Чикаго Буллз”-“Финикс Санс”, “Портлэнд Блэзерс”-“Милуоки Бакс”, “Лос Анжелес Клипперс”-“Миннесота Тимбер Уолвез”, “Бостон Селтикс”-“Нью Орленс Пеликанс” багуудын тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

Өнгөрсөн улирлын аварга “Голден Стэйт Уорерз” түрүү сард бүсийнхээ өрсөлдөгч “Мемфис Гризлес”-ийг 119:69-өөр буюу 50 онооны зөрүүтэй хожсон. Харин энэ улиралд хоёр дахь том ялалтыг “Сан Антонио Сперс” байгууллаа. Лигийн таван удаагийн аварга “Сперс” өнөөдөр “Филадельфи 76” 119:68-аар буюу 51 онооны зөрүүтэй хожиход Л.Алдриж 26 оноо, 9 самбар, Б.Маржанович 18 оноо, Ж.Симмонс 17 оноо, Т.Паркер 12 оноо, 6 оновчтой дамжуулалтыг өгсөн.

 

Харин эсрэг багаас Р.Ковингтон, Н.Ноул, Н.Стаускас нар 13 оноо, Ж.Окафур 10 оноо авсан бол бусад тоглогчид нь хангалтгүй байлаа. Ингэснээр “Филадельфи 76” улирлын 21 дэх ялагдлаа хүлээж, “Сан Антонио” 18 хожил, 4 хожигдолтой бүсийнхээ хоёрт бичигдсэн хэвээр байна.

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)