“Алтан мужийн дайчид” 23 дараалан хожиж, дээд амжилтаа үргэлжлүүлж байна

 

NBA-ийн энэ улирал сонирхолтой үргэлжилж байна. Өнгөрсөн улирлын аварга “Голден Стэйт Уорез” энэ удаа ч гайхалтай байж 23 тоглолт дараалан хожлоо. Тэд багаараа болон хувийн тоглогчийн дөрвөн рекордыг одоогоор шинэчлээд байна. Тухайлбал улирал эхэлнээс хойш 23 дараалан хожсон, айлын талбайд зочлон тоглосон 13 тоглолтонд дараалан хожсон аж. Өмнө нь 1969-1970 оны улиралд “Нью Йорк Никс” айлын талбайд 12 тоглолт дараалан хожиж байсан бол “Алтан мужийн дайчид” өнөө жил дээрх рекордыг эвдлээ. Одоо тэднийг хэн зогсоох вэ гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна. “Голден Стэйт Уорерз” зул сарын баярын өдөр хүртэл дундаж багуудтай тоглох хуваарь гарсан. Харин энэ сарын 26-нд “Клевлэнд Кавалейрс”-тай тоглоно.

 

Өнөөдөр зургаан тоглолт болоход “Бруклин Нэтс”-“Хьюстон Рокетс”-ийг 110:105, “Оклахома Сити Тандер”-“Мемфис Гризлес”-ийг 125:88, “Клевлэнд Кавалейрс”-“Портлэнд Блэзерс”-ийг 105:100, “Орлэндо Мэжик”-“Денвер Нагеттс”-ийг 85:74, “Голден Стэйт Уорерз”-“Индиана Пэйзерс”-ийг 131:123-аар тус тус хожсон бол “Сакраменто Кингз”-“Юта Жаз” багийн тоглолт энэ цаг мөчид үргэлжилж байна.

 

Аваргууд хүчтэй өрсөлдөгч “Индиана”-г талбай дээр нь буулган авахад К.Томпсон 39 оноо, 7 самбар, 6 оновчтой дамжуулалт, С.Карри 29 оноо, 7 самбар, 10 оновчтой дамжуулалт, А.Богут 14 оноо, 10 самбар, Б.Раш 13 оноо, Ф.Эзили 12 оноо, Д.Грин 8 оноо, 9 удаа самбараас бөмбөг авчээ. Харин талбайн эздээс П.Жорж 33 оноо, 8 самбар, 6 оновчтой дамжуулалт, К.Милес 24 оноо, Ж.Хилл 12 оноо, К.Будингер 12 оноо, Ж.Хилл 10 оноо авсан ч баг нь 131:123-аар ялагдлаа.

 

Аваргаа хамгаалан тоглож буй “Голден Стэйт Уорерз” ийнхүү 23 дараалан хожлоо. Энэ хугацаанд “Нью Орленс Плеиканс”-ийг 111:95, 134:120, “Хьюстон Рокетс”-ийг 112:92, “Мемфис Гризлес”-ийг 119:69, 100:84, “Лос Анжелес Клипперс”-ийг 112:108, 124:117, “Сакраменто Кингз”-ийг 103:94, 120:101, “Детройт Пистонс”-ийг 109:95, “Бруклин Нэтс”-ийг 107:99, 114:98, “Миннесота Тимбер Уолвез”-ийг 129:116, “Торонто Рэпторс”-ийг 115:110, “Чикаго Буллз”-ийг 106:94, “Денвер Нагеттс”-ийг 119:104, 118:105, “Лос Анжелес Лэйкерс”-ийг 111:77, “Финикс Санс”-ийг 135:116, “Юта Жаз”-ийг 106:103, “Шарлотте Хорнетс”-ийг 116:99, “Торонто Рэпторс”-ийг 112:109, “Индиана Пэйзерс”-ийг 131:123-аар тус тус хожоод байна.

 

Мөн 23 дараалан хожихдоо тоглолт бүрт 100-гаас дээш оноо авч байгаа нь тэдний довтолгоон, хувилбар, багийн тоглолтыг хэрхэн зөв гаргах зэрэг бүх зүйлд нь ямар ч асуудал үүсэхгүй байгаагийн илрэл юм.

 

 

 

М.Золбаатар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)