Хакухо М.Даваажаргал Гиннесийн номонд бичигдлээ

 

        Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өнгөрсөн нэгдүгээр сард Хацу башёд түрүүлснээр Японы эзэн хааны цомыг 33 дахь удаагаа авч түүхэн дээд амжилтын эзэн болсон. Тэгвэл их аваргын 34 түрүүлсэн амжилт дэлхийн рекордыг бүртгэдэг Геннисийн номонд албан ёсоор бичигджээ. Өдгөө 35 удаа түрүүлээд байгаа их аварга маань Сумогийн түүхэнд дээд амжилт тогтоосноо өнгөрсөн долоо хоногийн ням гаригт Токио хотын Чиёода дүүрэгт байрлах "Imperial Hotel"-д тэмдэглэсэн. Тэрбээр энэ үеэрээ “Улам хичээж, өөрийн түрүүгээ 40 болгоно” хэмээсэн юм.

 

 

Б.Төгөлдөр

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)