Аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлэв

 

        "Талх-Чихэр" ХК-ийн нэрэмжит Хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн алдар цолтой болон залуу бөхийн хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Увс нуур дэвжээний бөх аймгийн хурц арслан Н.Жаргалбаяр түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Алдар спорт хорооны бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар үзүүрлэсэн юм.

 

        Их шөвөгт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, аймгийн арслан Д.Анар, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн арслан Б.Бат-Өлзий нар шалгарав.

 

С.Ням

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)