Япончууд озеки Котошёогикүд найдлага тавилаа

 

        Мэргэжлийн сүмогийн Хацү башёгийн 11 дэх өдрийн дараах байдлаар озеки Котошёогикү ганц ч уналгүй тэргүүлж буй. Энэ нь тэмцээнийг улам сонирхолтой болгож байгаа аж. Учир нь энэ удаагийн тэмцээнд Котошёогикү түрүүлбэл Эзэн хааныхаа цомыг 10 дахь жилийн ой дээрээ япон сүмоч гардах боломжтой болох юм. Тодруулбал, 2006 оны нэгдүгээр сарын тэмцээнд озеки Точиозүма түрүүлснээс хойш япончуудаас Эзэн хааны цом авч харьсан бөх байхгүй. Тэр ч бүү хэл Японы сүмогийн аварга шалгаруулах тэмцээнд 2003 оноос хойш япон сүмоч түрүүлээгүй байсан хар цуваанд өнгөрсөн жил озэки Гоэйдо цэг тавьсан удаатай. Тиймээс япончууд Котошёогикүд илүү их итгэж буй. Тэгвэл манай бөхчүүдийн хувьд ёкозүна Хакүхо, Харумафүжи нар нэг унаатай тэргүүлэгчийг нэхэж байна. Харин отгон ёкозүна Какүрюү тэмцээн дуусахад дөрвөн өдөр дутуу байхад гурван унаатай яваа бол Ичиножёо1-10, Кёкүшюүхо 4-7, Тамаваши 3-8, маэгашира 13 Таканоива 3-8 гэсэн амжилт гаргажээ.

 

Д.Булган

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (183.81.169.22)

    2016-01-23

    Samuraichuud dain dajin hiij bhda huchtei l bsiin bga biz. Odo sumo dere bol oiriin heden jildee japan hun turuulehgui. Odo hakuho turuulne