Уарриорс түүхэн амжилт эвдсээр

 

 

Улирлын оргил тоглолтуудын нэг болох Голден Стейт Уарриорс талбай дээрээ ОКС Тандер-ыг хүлээн авлаа. Финалд ч гарах боломжтой гэгдэж байгаа 2 багийн тоглолт 4-р үеийн тал хүртлээ л сонирхолтой явагдах учиртай байжээ.

Тандер тоглолтын дундуур болон 3-р үеийн төгсгөл зэрэгт онооны давуутай байсан боловч эцсийн мөчид тоглолтоо алдсанаар улирлын 20 дахь хожигдлоо хүлээлээ. Хоёр баг улиралд 3 удаа таарч тоглосноос Тандер бүгдэд нь хожигдол амсаад байна.

Харин Уарриорс улирлын 55 дахь хожлоо авснаас гадна 1995-1996 оны Чикаго Бүүлс-н талбай дээрээ 44 дараалан хожил байгуулсан рекордтой тэнцэж ирж байна. Одоо тэдэнд домогт 72-10 эвдэхэд ердөө 22 тоглолт үлдээд байна. Тандер-аас багийн лидерүүд болох Кевин Дюрант 32 оноо 10 с.б.а 9 о.д гүйцэтгэсэн бол Рассел Уэстбрүүк 22 оноо 6 с.б.а 7 о.д хийж багаа тэргүүлсэн. Тандер багаараа 47 хувьтай довтолсон ба шийдвэрлэх 4-р үед 23 оноо авч эсрэг багтаа 39 оноо алдсан нь тоглолтын зөрүү болсон. Уарриорс-оос сплаш ахан дүүс сайн тоглолтоо үзүүлсэн ба өнгөрсөн тоглолтыг өнжөөд байсан Степен Карри 33 оноо 5 с.б.а 4 о.д, Клей Томпсон 21 оноо 2 с.б.а 3 о.д гүйцэтгэсэн. Сэлгээнээс Маррэсе Спэйтс 11 минутыг талбайд өнгөрүүлэхдээ 10 оноо 4 с.б.а хийж багтаа хувь нэмэр оруулжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)