Леброн Жеймс Кобитой сүүлчийн удаа тоглов

 

        Америкийн үндэсний сагсан бөмбөгийн “Лос-Анжелес Лейкерс”, “Кливленд Кавальерс” багууд өнгөрсөн долоо хоногт тоглолоо. Уг тоглолт нь энэ цаг үеийн Америкийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчид болох Лейброн Жеймс, Коби Брайант нарын сүүлчийн тулаан байсан юм. Учир нь Коби Брайант энэ улирлын тоглолтыг дуусгаад буюу ирэх дөрөвдүгээр сард зодог тайлах билээ. Леброн тоглолтын дараа“ESPN”-д өгсөн ярилцлагадаа“NBA-ын нэгэн үеийн домогт тоглогчийн сүүлчийн тоглолтод хамт байсандаа баяртай байна. Энэ бол миний Кобид үзүүлэх хүндэтгэл. Кобитай тоглоход гайхалтай байдаг” хэмээжээ. Харин Коби“Лейбронтой тоглоход сонирхолтой байдаг” гэсэн байна. Тэдний тоглолт 120:108 оноогоор кливлендчүүдийн ялалтаар төгсчээ. NBA-ын түүхэнд Коби Брайант, Леброн Жеймс нар 22 удаа таарч тоглосон байдаг.

 

Х.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)