Харцага Ц.Содномдорж заан цолны хүндэтгэлийн барилдаанд түрүүллээ

 

        Монгол улсын заан цолонд хүндэтгэл үзүүлэх Улс, аймгийн алдар цолтой 224 бөхийн барилдаан амжилттай сайхан боллоо. Барилдаанд улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Д.Рагчаа, Б.Гончигдамба, улсын заан М.Өсөхбаяр, Т.Санчир, Д.Амгаланбаатар, Б.Батмөнх, Б.Соронзонболд, улсын харцага Ц.Содномдорж, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ж.Амартүвшин, Б.Одгэрэл, улсын начин Р.Пүрэвдагва тэргүүтэй бөхчүүд зодоглосон байна.

 

Бөхийн барилдааныг Ч.Адъяа, Ц.Санжаа, Д.Мягмар, Д.Лхагвасүрэн, Д.Долгорсүрэн, Ч.Гочоосүрэн, Д.Бумбаяр, Д.Хишигдорж, О.Одгэрэл, Ц.Мягмарсүрэн, Ч.Санжаадамба нарын  заан цолтнууд хүндэтгэлийн барилдаанаа үзэж сонирхохоор индэрт тухалсан байв.

 

Барилдаанд гарьд Рагчаа, харцага Содномдорж нар түзрүү булаалдан Содномдорж харцага давхар шуудагнаас тэрүүхэнд нь мушгиж давснаар энэ өдрийн түрүү бөхөөр тодров. Их шөвөгт Баасанхүү начинтай тунаж хутгахад нь дагуулж өргөж хавираад давсан юм. Харин гарьд Рагчаа заан Санчирыг давуулж гуядаад хаясан байна.

 

О.Заяа

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)