С.Батцэцэг дэлхийн чансааг тэргүүлжээ

 

        Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос Дэлхийн чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдын шинэчилсэн чансааг гаргахад эмэгтэйчүүдийн 63 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин С.Батцэцэг нэгд эрэмбэлэгджээ. Уг дэлхийн шилдгүүдийн чансаанд Монголын чөлөөт бөхийн 10 бүсгүй багтсан байна. Манай шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр ирээд байгаа энэ оны Европын аварга Финландын тамирчин П.Олли 60 кг-д чансааг тэргүүлжээ. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга С.Цэрэнчимэд дөрөвдүгээрт бичигдсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)