Мастерс лигт “Бизнесийн чөтгөрууд” аваргаллаа

 

        Монголын сагсан бөмбөгийн холбоо /МСБХ/-ноос хоёр дахь жилдээ “Мастерс лиг” тэмцээнийг зохион байгуулж дөрвөн сарын турш үргэлжилж шилдгүүдээ тодруулав.

 

Энэ удаагийн тэмцээнд 9 баг өрсөлдсөнөөс лигийн аваргаар "Бизнесийн чөтгөрүүд" баг тодорч, цом, алтан медаль таван сая төгрөгийн эзэд болов. Монголын лигийн мөнхийн өрсөлдөгчид болох "Алтайн бүргэдүүд", "Бизнесийн чөтгөрүүд" багууд энэ жилийн шигшээд шалгарч үлдэж цуврал гурван тоглолт гарсаны эцэст 2:1 гэсэн оноогоор Чөтгөрүүд илүүрхлээ.

 

Дэд байрт шалгарсан С.Батболд эзэнтэй "Алтайн бүргэдүүд" баг медаль гурван сая төгрөг хүртэв. Шигшээ цувралд 31 оноо 7.5 самбар, 6 дамжуулалт, 2.5 таслалт, 1 хаалт дунджилсан ОУХМ Г.Наранбаатар цувралын “Үнэ цэнэтэй тоглогч”-оор тодорлоо гэж МСБХ-ноос мэдээллээ.

 

О.Түвшин

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)