Т.Санчир ”Улирлын үнэ цэнэтэй тоглогч” боллоо

 

       МҮСБХ-ны Үндэсний Супер лигийн 2015-2016 оны хамгийн нэр хүндтэй шагнал "УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ТОГЛОГЧ" шалгаруулах ёслолын үйл ажилллагаа өчигдөр болж Баянгол Сентоза Ирвэсүүд багийн тоглогч ОУХМ, Төрийн банкны харилцааны менежер Тунгалагийн Санчир шалгарлаа.

 

Т.Санчир 30,2 оноо 7,8 самбар, 4 дамжуулалт, 1,5 бөмбөг таслалт гэсэн үзүүлэлтийг үзүүлж баг нь Улирлын 2-р байраар плэйоффт шалгарсан. Энэхүү ёслолын үйл ажиллагаанд түүнийг хүндэтгэн Үндэсний шигшээ багийн тамирчид, Сентоза Ирвэсүүд баг, Залуучуудын шигшээ баг, гэр бүлийнхэн нь оролцсон юм.

 

Шагнал гардуулах ёслолд Т. Санчир өөрийн сагсан бөмбөгийн замналын талаар өгүүлж, шигшээ багийн найзууд нь түүнд хандан баяр хүргэж сэтгэлийн үгээ хэлсэн юм.

 

 

 

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)