Коби Брайнт шилдэг тоглогч гэдгээ сүүлийн удаа батлан харууллаа

 

      Бүх цаг үеийн сагсан бөмбөгийн шилдэг тоглогчдын нэг, амьд домог болсон Коби Брайнт өнөөдөр сүүлчийн тоглолтоо хийж байна. Учир нь тэрээр өнөөдөр сагсан бөмбөгийн ертөнцийг орхиж, зодог тайлж байгаа билээ.

 

Тэрээр өнөөдөр Лэйкэрс “Стэплэс цэнтр”-тээ “Юта Жазз”-ыг хүлээн аван тоглож, 101:96-гийн  харьцаатай хожлоо. Коби Брайнт энэ өдөр сагсан бөмбөгийн амьд домог гэдгээ дахин батлаж 60 оноо авсан юм. 

 

Дэлхий даяар цацагдсан уг тоглолтыг сагсан бөмбөгийн хорхойтнууд болох хэдэн зуун сая хүн нэг дор үзэж сонирхсон биз ээ. Өнөөдрийг хүртэл Коби Брайнт бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ карьерийнхаа турш харуулсаар ирсэн. 2014 онд гэхэд л тэрээр нийт замналынхаа турш авсан оноогоороо Майкл Жорданыг  гүйцэн түүнийгээ дахин нэг нотолсон юм. 

 

Коби Брайнт бол ахлах сургуулийн одоос коллежийг алгасан шууд л мэргэжлийн тамирчин болсон анхны хамгаалан тоглогч. Тэрээр өөрийн ур чадвараа NBA-д амжилттай нутагшуулж, 24 насныхаа төрсөн өдрөөр аль хэдийн гурван ч аваргын бөгж халаасалчихаад байлаа. Улмаар өсөн дэвжсээр уг тоглоомын түүхэн дэх хамгийн шилдэг олон талт тоглогчдын нэг болж чадсан юм. Өнөөдөр дэлхий дахинаа сагсан бөмбөг сонирхогчдын хувьд "Коби Брайнтын өдөр" юм. Түүний сүүлчийн тоглолт гунигтай хэдий ч сэтгэл хөдөлгөм гайхалтай тоглолт болсныг фэнүүд нь ярьсаар байна.

 

О.Заяа

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)