Д.Хүдэрбулга Риогийн олимп зорих эрхээ авлаа

 

 

Зуны олимпийн ХХХI наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах дэлхийн II дахь шатны тэмцээн Турк улсын Стамбул хотын "BAGCILAR SPORTS COMPLEX". Спорт цогцолборт гурав дахь өдрөө үргэлжилж байна.

 

Рио зорих эрхийн төлөөх сүүлийн дайралтаа ОУХМ Д.Хүдэрбулга өнөөдөр хийж Энэтхэгийн бөх К.Маусамыг 8:6 харьцаагаар ялан олимпод орох эрхээ баталгаажуулж чадлаа. Манай бөх эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Косово улсын бөх Эдон Шалатай сугалаа таарч 12-6-гаар ялсан.

 

Удаах тойрогт Тажикстаны Р.Искандерийг 11-0 оноогоор цэвэр ялж хагас шигшээд шалгарсан юм.  Олимпийн эрх, зооны аваргын төлөө Энэтхэгийн Катри Маусамтай барилдан хөлд орж ард нь гарч онооо түүсээр ялалт байгуулав. Ийнхүү Монгол улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг Рио де Жанейрогийн олимпод 6 бөх буюу бүтэн багаараа орох боломжтой боллоо. 

 

ТЭМЦ ТЭГЭЭД ЯЛ

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)