Хакүхо дээд зиндаанд 880 дахь даваагаа авлаа

 

        Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тавдугаар сарын тэмцээн Нацу башёгийн хоёрдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Манай бөхчүүдээс гурван башёгийн дараа дээд зиндаанд гарч ирсэн Сэйро өнөөдөр Дайшёомаруг даван хоёрдахь даваагаа авлаа. Манай Тамаваши өнөөдөр Такаясуд унасан бол Такайнова Тоёоношимагаар эхний даваагаа авсан байна.

 

Өчигдөр озеки Тэрүнофүжид өвдөг шороодсон Ичиножёо өнөөдөр шинэ сэкиваке Икиойтой барилдан ёрикири мэхээр дэвжээнээс түрэн гаргасан юм. Маргааш тэрбээр ёкозүна Харумафүжитэй барилдана. Манай хүчит озеки Тэрүнофүжи өнөөдөр болгар сүмоч Айояамаг түрэн гаргасанаар хоёр дахь даваагаа авлаа. Маргааш тэрбээр сэкиваке Икиойтой барилдах аж. Мөн Японы гурван озеки өнөөдөр бүгд давж амжилттай эхлүүлж байна. .

 

Өнөөдөр ёкозүна Хакүхо Такарафүжитэй хүч үзэн ёрикири мэхээр гарган дээд зиндаанд 880 дахь даваагаа авав. Ийнхүү мэргэжлийн сүмогийн дээд амжилтуудыг Хакүхо ээлж дараалан эвдсээр байна. 

 

Тэгвэл ёкозүна Харумафүжи шинэхэн хүчтэн Шодайтай барилдан хурд, хүчээр ааглан өрсөлдөгчөө түлхэн гаргаж чадлаа.  Мөн ёкозүна Какүрюү эв таардаггүй Миёгорюүтай хүч үзэн бужигнасан байдлаас дэвжээнээс түлхэн гаргалаа.

 

Маргааш Хакүхо Мёогирюүтай, Какүрюү Такарафүжитэй барилдах юм.

 

Зүүн жигүүрийг тэргүүлж буй өнөөдөр давсанаар 880 дахь даваагаа аван шинэ дээд амжилтын босгонд тулж ирээд байна. 

 

Их аварга Хакүхо /2:0/- Такарафүжи

Харумафүжи /2:0/- Шодай

Какүрюү / - Миёгорюү

Озеки Тэрүнофүжи /2:0/ - Айояама

Маэгашира 6 Тамаваши /1:1/- Такаясу

М6 Такайнова /1:1/- Тоёоношима

М14 Сэйро /2:0/ -  Нишигики

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)