Нацу башё: Өнөөдрийн онцлох барилдаан Хакүхо-Ичиножёо

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны тавдугаар сарын тэмцээн Нацу башё эхлээд  тавдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Эхний таван өдрийн байдлаар Дээд зиндаанд гурван бөх Хакүхо, Кисеносато, Гойёдо нар таван даваатай тэргүүлж байгаа ба Харумафүжи, Какүрюү тэргүүтэй 8 бөх удаалж байна.

 

Өнөөдөр дээд зиндааны хамгийн сонирхолтой барилдааныг Их аварга Хакүхо маэгашира Ичиножёо нар хийнэ. Их аваргыг нэг удаа өвдөг шороодуулж үзсэн Ичиножёо энэ сард арга барил, техникээ өөрчилж, сонгодог сумо үзүүлж байгаа. Мөн нутгийн Ах аваргуудаас зөвлөгөө сонсож барилдаандаа их анхаарч байгаа нь эхний таван өдөр харагдаж, түүнд мэргэжилтэнүүд ам сайтай байна. 

 

Башёг дээд амжилт тогтоож эхлүүлсэн Хакүхо аваргын хувьд 36 түрүүгээ улам ахиулахыг хичээх нь тодорхой бөгөөд нийт замналынхаа давсан тоог 1000 хүргэх нь ойрын зорилт болоод байгаа. Харумафүжи, Какүрюү аваргуудын хувьд энэ сард нэг унасаныг нь эс тооцвол түрүүлэхийн төлөөх өрсөлдөөнд хүчтэй байх төлөвтэй. Мөн Япон озеки нараас Кисеносато, Гойёдо нар эхний 5 өдрийн барилдаандаа сайн барилдаж түрүүлэх мөрөөдлөө биелүүлэхээр хичээж байна. Тэднээс ганцхан Котошёогикү л нэг унасан байгаа.

 

Манай залуу озеки Тэрүнофүжигийн хувьд бэлтгэл нь нэг ханаагүй бололтой сүүлийн хоёр өдөр дараалан уналаа. Түүний хувьд гэмтэл нь нөлөөлж байна уу? бэлтгэл нь муу байна уу? гэсэн асуултыг хөгжөөн дэмжигчид нь тавьж байна.  Үлдсэн барилдаандаа Тэрүнофүжи сайн хичээхгүй бол 2 аварга, 3 озеки түүнийг хүлээж байгаа билээ. Манай маэгашира цолтонуудаас Кёкүшюүхо Эрдэнэбаатар гэмтэлийн улмаас башёг өнжсөн ба Такайнова, Тамаваши, Сэйро нар таван барилдаанаас нэгхэн даваа авч муу барилдаж байгаа юм.

 

Өнөөдөр - Сэйро Эндотой

Тамаваши - Такайноватай 

Ичиножёо Их аварга Хакүхотой 

Тэрүнофүжи - Тошиношин

  Какүрюү Шодайтай

Харумафүжитай Ёшиказетай барилдана.

Ж.Төмөрхуяг

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (46.161.9.20)

    2017-07-26

    wh0cd572701 [url=http://buyinderal.us.org/]buy inderal[/url]

  • (46.161.9.20)

    2017-06-06

    wh0cd6580677 [url=http://buycolchicine100.top/]colchicine[/url] [url=http://buytadacip2010.gdn/]tadacip[/url] [url=http://buyclindamycin2010.top/]clindamycin[/url] [url=http://buylasix2010.top/]lasix[/url]

  • SjBCYbYlkQpFa (46.161.9.8)

    2016-12-09

    V8KEu6 cawhjydykpnc, [url=http://lntlwvcshtux.com/]lntlwvcshtux[/url], [link=http://uhrqtcyljipb.com/]uhrqtcyljipb[/link], http://jypehaofmioc.com/