Ч.Санжаадамба 10 давж АВАРГА боллоо

 

        Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглолоо. Арвын даваанд Архангай аймгийн Хашаат сумын харъяат бөх Ч.Санжаадамба, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харъяат бөх Р.Пүрэвдагва нар тунан үлдэж үзүүр түрүү булаалдаж Улсын заан Ч.Санжаадамба түрүүлж АВАРГА цол хүртлээ. Архангай аймгийн Эрдэнэбулган харъяат Ринченбямбын Пүрэвдагва үзүүрлэж Улсын Арслан боллоо. Аваргын бай шагналыг уяачдын наадам дээр гардуулах юм байна. Ийнхүү энэ жилийн наадам ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. 

 

Б.Цэцэн

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ИРГЭН (202.179.27.208)

    2016-07-13

    Монгол наадмыг минь харлуулсан маш муухай луйвар боллоо.Монгол бөхийн дэвжээ үнэхээр бохиртожээ. Пүрэвдагва гэж нэг нөхөр тэр жил Пүрэвсайханд уначхаад бас булхайцаж Пүрэвсайханыг зодож гэмтээгээд эрхээ хасуулж байсаныг ард түмэн санаж байгаа, Сая бас Бүрэнтөгс, Батсуурьтай барилдахдаа зодоон үүсгэх гээд толгой гарлуу нь цохиодол байсан,улаам цайм уначхаад булхайцаад унаагүй гээд тахимаа өгдөггүй,ТВ-ийн камерийн болоод хувийн бичлэгүүд хэд хэдэн талаас нь харуулаад байхад үнэн зөвөөр шудрагаар шийдчих чадваргүй,бөхийн холбоо, хөлийн цэц наадмын комисс гэж байхгүй байгаа нь дэндүү харамсалтай.Ядаж их спортоосоо багач гэсэн сурахад яадаг байнаа, хэн мэх хийсэн, дээшээ харж унасан уу, доошоо хару унасан уу, хэн илүү идэвхитэй байсан гээд чөлөөт бөх, жудо, самбо зэрэг спортын дүрэм хангалттай байгаа, мөн техникийн хөгжлийг ашиглаад ямарч маргаангүй шүүж болох боломж хангалттай байна.Тэгэх тусмаа яс үндэсээр нь гадуурхах хавчих явдал хэрээс хэтэрч байгаа нь төр засгийн анхааралд авч засч залруулах хэмжээнд хүрсэн байна. Энэ жилийн наадмын гэгээн сайхан өнгийг харар будсан Пүрэвдагвын цолыг хурааж барилдах эрхийг хасах нь зүйтэй.Шудраг үнэний төлөө цохилох зүрхтэй хэн бүхэн дуу хоолойгоо нэгтгэж төр засагт гомдол хүсэтээ илэрхийлье,Бөхийн холбоо, хөлийн цэцийг огцруулая.

  • Зочин (27.123.214.121)

    2016-07-13

    Энэ жилийн наадам маш сайхан боллоо .Олон жил хүлээсэн бөх маань түрүүлж аварга боллоо баяр хүргэж дархан аварга болох ерөөлийг дэвшүүлье.Өнөөдрөөс эхлэн залуу аваргуудыг ирэмбэлэвэл Санжаа,эрхэмбаяр ,мөнхбат гэсэн эрэмбэ гарна даа.