Улсын арслан П.Бүрэнтөгс тайлбар хийлээ

 

 

Их монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн барилдааны наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс улсын заан цолны болзол хангаад байсан Р.Пүрэвдагвыг амласан билээ. Хоер бөхийн барилдаан маргаантай болж, сүүлд өсөх идэр начин Р.Пүрэвдагва барьц сонгож, дагуулж мушгин давсан юм. Нэлээдгүй маргаан дагуулсан барилдаан бөх сонирхогчдын маргаан дэгдээж буй. Өнөөдөр арслан Бүрэнтөгс албан есоор өөрийн фэйсбүүктээ тайлбар хийлээ. Тэрбээр *Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Юун түрүүнд МУ-ын залуу аварга Ч.Санжаадамба болон бусад бүх цол авсан бөхчүүддээ баяр хүргэе. Монголчууд бид баяр цэнгэлийнхээ манлай болсон монгол бөхөө түүхэн уламжлалаар нь авч явж монгол бөхийнхөө ариун дэвжээг жалга довны үзэл, хар хор, атаа жөтөөний хоронд хордуулахгүй байх талаар хаана хаанаа ухаан зарж сэтгэл гаргах цаг болжээ.Сүүлийн 2 жилийг би үндсэндээ өрсөлдөгч бөхийнхөө хажуугаар ХӨЛИЙН ЦЭЦҮҮДТЭЙ давхар барилддаг боллоо.Нэгэнт илэрхий болсон барилдаанд дахиж барилдуулах шийдвэр гаргахад би эсэргүүцсэн.Гэвч төр ард түмэнээ мөн гадны зочид төлөөлөгчдийг хүндэтгэн дахиж барилдсан.Спорт гэдэг залуу насных, хэсэг хүмүүсээс болж миний бүтэн жилийн хөдөлмөр талаар болсонд харамсаж байна. Тухайн 8 даваанд намайг засаж байсан хөвсгөл аймгийн засуул Б.Мөнхбаатар таньд засуул хүнийхээ үүргийг шударгаар биелүүлж зассанд талархаж байна.МБҮХ шинэчлэгдэх цаг нь болсоныг барилдаан болгон харуулсаар байна* хэмээн бичжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • шудрага л байя лд аа (202.131.225.2)

    2016-08-03

    удахгүй үндэсний бөх үздэг хүн байхгүй болно шүү ийм байдлаар яваад байв*****

  • шудрага л байя л даа (202.131.225.2)

    2016-08-03

    монгол төрийн наадам ийм байдлаар яваад байвал бид бахархах түүхээ үндэсний өв соёл уламжлалаа мартаж наадам үзэх хүн байхгүй болох вий шудрага харгүй сайхан барилдаад давсан бол хамаагүй улаан цайм олон сувгаар олон талаас нь удаашруулж үзүүлээд байхад л ийм шийдвэр гаргаж байгаа хөлийн цэц болсон мануухайнууд бөхийн холбооны хэдэн тэнэг гарууд хэдэн жил энэ олон сайхан бөхчүүдийн сэтгэл санаа хөдөлмөрөөр тоглох гэсэн юм бэ одоо болиочээ ард түмнээс ичээч ерөнхийлөгч нь хүртэл шудрага байя лдаа гэдэг мөртлөө унасан бөхөд цол олгоод байдаг энэ нийгэм чинь юу болоод байнаа улам л шудрага бус үйл ихсээд байхийн бөхийн холбоог шинэчлэх цаг нь болсоон хэн хэн нь сайхан л бөхчүүд бүгд л цолны төлөө явж байгаа үүнийг үгүйсгэхгүй харин энэ бүхнийг дэвэргээдп байгг бөхийн холбоо цэц засуулуудын үйл ажиллагаа шинэчлэх шаардлагтай орчин үеийн техник технологи ашиглаад асуудлаа ямар маргаангүй шийдээд сурчаачээ хэрээс хэтэрч байна, хуулинд өөрчлөлт оруулаад цол авчдаг юм бол барилдахын хэрэг юу байнаа үнэн хүчээр олж авдаг үндэсний өв соёл болсон бөхийн цол одоо хуулиар олгодог болж эхэллээ хэрэв тийм бол доош цолыг ч гэсэн адилхан харгалзаж харгалзаж олгоочээ улсын наадамд 3 үзүүрлэсэн хүний амжилтыг ч бас үнэлээ ч бөхийн холбоо хувийн компани болжээ өөрчлөх цаг нь болсон

  • 45 (202.21.117.42)

    2016-07-18

    Бүрэнтөгсийн буруу шууд биенийхээ халуун дээр дахиад барилдах хэргтэй байсан юм.

  • 45 (202.21.117.42)

    2016-07-18

    Бүрэнтөгсийн буруу шууд биенийхээ халуун дээр дахиад барилдах хэргтэй байсан юм.

  • (202.9.42.5)

    2016-07-17

    shudarga bus barildaan bolson shuu holiin tsets ichmeer umaa

  • MONGOL BUHK (202.9.42.4)

    2016-07-16

    Mongol buhiin holboo gj neg buhiin ner tur buhk zuiliigne gutaan doromjilj bgaa baiguullaga bnaa yahk yostoi bee ...

  • Иргэн (180.235.177.193)

    2016-07-15

    Пүрэвдагва эхлээд би давсан гэж маргаан үүсгэсэн. Яагаад амнаасаа ухарч дахин барилдахыг зөвшөөрөв?Зурагтын бичлэг харж унаснаа ойлгосноос л тэр.

  • Иргэн (180.235.177.193)

    2016-07-15

    Олон юм яриад яах вэ?Монгол бөхөө боловсронгуй болгомоор байна.Мөнхэрдэнэ арслан баруун өвдгөөрөө сөхөрчхөөд босож өрсөлдөгчөө дарж унаад давсан болоод явчихлаа.Нөгөө хөлийн цэц яаваа? Монгол бөх дэндүү соёлгүй, шүүгчид нь дэндүү боловсролгүй байна.Хөлийн цэц шийдсэн л бол...гэнэ.Дэндүү бүдүүлэг эрх эдэлж байгаа биз.Ухаалаг бол бас яахав.

  • хэхэхэ (103.212.117.57)

    2016-07-15

    Унасан бөх болгон МБҮХ-г шинэчил гэж орилоод байх уу. Манайхан унаж, давж сурах цаг болжээ.

  • ЗОЧИН (103.212.117.57)

    2016-07-15

    АЛЬ Ч СПОРТОД ХӨЛИЙН ЦЭЦ/ШҮҮГЧ/ БОЛ ШҮҮГЧ Л БАЙДАГ. ТҮҮНТЭЙ МАРГАХЫГ АЛЬ Ч ИХ СПОРТ ЗӨВШӨӨРДӨГГҮЙ. ЯЛГАЖ САЛГААД ӨГДӨГ ДҮРЭМ ЖУРАМ БИЙ. ТА НАР НААД ЗАХ НЬ СУМОГ ХАР Л ДАА. УНАСАН БӨХ БОЛГОН ИНГЭЖ ДАВХИАД БАЙВАЛ УТГАГГҮЙ. ҮҮНИЙГ Л БҮРЭНТӨГС ОЙЛГОХ ЁСТОЙ. САЯЫН БАРИЛДААН ҮНЭХЭЭР ХАЙНЦАА БАЙСАН. БИЧЛЭГИЙГ ДАХИН ДАХИН ҮЗЭХЭД ХӨЛ, ТОХОЙ ЗЭРЭГ ГАЗАРДАЖ БАЙГАА. ИЙМ ЮМЫГ ДАВЖ БАЙЖ ЖУДАГТАЙ БӨХ БОЛНО ШҮҮ ДЭЭ.

  • (202.9.40.165)

    2016-07-15

    ичмээр юм.

  • увс (103.11.193.234)

    2016-07-15

    Сайн бөх ийм авир гаргадаггүй юм . Хэрүүл ч өвгөний заавраар бүү яв өөрийгөө бод. Баянаа аврага олон жил энэ бөхчүүдийг үймүүлж байна даа муухай хүн шүү. Чи бөх юм бол бэлтгэлээ сайн хий наад усан гүзээгээ арилга . Чадалтай юм бол ирэх жил амлаад хаяарай одоо битгий гоншигоноод бай. Бөх хүн шиг бай

  • Шудрага байя (202.179.25.41)

    2016-07-15

    Хэргийн гол учир зангилаа бага багаар тайлагдаж байх шиг байна . Саяхан ТВ9-өөр Пүрэвдагва уначсан байхад Бүрэнтөгс 20см дээр байгаа бичлэг байгаа Бөхийн холбоо гаргаагүй гэж мэдээллээ, мөн ТВ5-аар үзүүллээ. Сайтууд дээр тавигдлаа. Асуудлын гол нь Пүрэвдагда, Бүрэнтөгс хоёрт биш, Увс, Архангай хоёрт бүүр биш. Шудрага үнэний төлөө бөхийн холбооны энэ бузар булхай бүхнийг илчилж монгол бөхийн дэвжээг ариусгах цаг болсоон. А.Сүхбат Аврага олон жил Бөхийн холбоо зөвхөн Өсөхбаярт зориулж хаялцах барьц г.м. дүрэм зохиосноос болж бөхчүүд жин нэмэх гэж их ГҮЗЭЭЛСЭН, барилдалгүй бариад зогсчидог болсон зэргээр бөхийн хөгжилд муугаар нөлөөлж байгааг шүүмжлээд дийлээгүй. Мөн заримыг нь илэрхий хавчин хяхдаг жишээ нь: А.Сүхбат 10 давж түрүүлэхэд өгөх ёстой Дархан аврага цолыг нь өгөөгүй, сүүлдээ Өсөхбаярыг дархан аврага болгохын тулд Гончигдорж хууль хүртэл гаргаж дархан аврага цол олгосон зэрэг бохир булхайгаар дүүрэн. Гэтэл Өсөхбаяр уначхаад хэзээч шулуун шудрагаар тахимаа өгдөггүй булхайцдаг, наадам үймүүлдэг хүн зоддог байсан, одооч хэвээрээ. Сүхбат аврагад уначхаад төмсөгрүү нь тийрч гэмтээж, түүнийхээ хүчинд лавтаяа 2 түрүү авах боломж олж авсан,өнгөрсөн жил Батзаяа начинг амлаж аваад тахимаа өгөлгүй 4 удаа унаж байж олон түмний шахалтаар арай гэж нэг юм тахимаа өгсч байсан.,Сая Өсөхбаяр 2 тийшээ гүйгээд л байсан ...сурсан зангаараа энэ бузар булхайг зохион байгуулаа биз. Гэхдээ Бүрэн төгс арслан Аврага юмуу Даян аврага цолоо луйвардуул биз, Харин Санжаадамба, ялангуяа Пүрэвдагва луйврын арслан нэртэйгээр Монгол бөхийн түүхэнд үлдлээ, хүн мартсанч түүх мартадгүй юм.Өсөхбаяр та нутгийхаа залуучуудад тусалсангүй харин усалж орхилоо.

  • (202.131.252.209)

    2016-07-15

    Давсан байлаа ч хол бай.Булай минь.