Энэ жилийн хамгийн залуу начинаар Д.Анар тодорлоо

 

 

Монголын Залуучуудын Холбооноос хамгийн залуу начинд хурдан удмын даага гардуулдаг уламжлалтай. Энэ уламжлал 23 дах жилдээ үргэлжилж , энэ жилийн хамгийн залуу начнаар “Аврагч” спорт хороо, “Бүрэн дуулга” ХХК-ий бөх Доржийн Анар тодорлоо. Тэрээр 1992 онд төрсөн бөгөөд энэ жил 24 настай, Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат бөх юм.

 

 

 

 

Түүнд Бартаат замын хаан HUMMER клубын  захирал, залуу уяач  Т. Болор-Эрдэнийн уяаны саарал зүсмийн хурдан удмын даагыг УИХ-ын гишүүн, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Н. Цэрэнбат, МЗХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Шинэхүү нар гардуулан өглөө.

 

 

 

 

МЗХ-оос хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг  энэхүү уламжлал 1994 оноос эхэлж, Улсын аварга Д.Сумьяабазар анхны даагыг хөтөлж байсан түүхтэй. Тэрхүү цаг үеэс хойш 23 залуу начин хурдан удмын дааганы эзэн болж, 10  бөх нь амжилтаа ахиулж цол нэмжээ.

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)