Харумафүжи Кисеносато хоёрын аль давсан нь маргааш өөрсөддөө маш том боломж гаргана

 

Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооны долоодугаар сарын тэмцээн Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаан өнөөдөр үргэлжлэн явагдлаа. Өнөөдөр тэргүүлж байсан 4 бөхийн барилдаан олны анхааралд байсан юм.  

 

Өнөөдөр 11 дэх өдөр манай бөхчүүдээс жюүрёо зиндааны  бөх  Чиёошома Г.Мөнхсайхан найм дахь даваагаа аван дээд зиндаа руу ойртсоор байна. Хүчит арслан Б_Ганбаатарын хүү "Коконоё" дэвжээний сумоч Чиёошома Г.Мөнхсайхан жюүрёо зиндааны 3-т эрэмбэтэй байгаа учир үлдсэн барилдаандаа сайн барилдвал Дээд зиндааны бөх болох боломж бүрэн нээлттэй.

 

 Өнөөдөр Такайнова Айояамагаар 9 дэх, Араваши Чиёонокунигаар 8 дахь, Ичиножёо Тоёохибикигээр 8 дахь, Тамаваши Кагаякигаар 7 дахь даваагаа аван амжилттай барилдав. Өнөөдөр Азамарюү Тодбилэг/6-5/ дээд зиндаа руу өгсөн Китахариматай барилдав. Жюүрёогийн тэргүүн бөх тэрээр өрсөлдөгчөө окурүдаши мэхээр өвдөг шороодуулж даваа унаагаа тэнцүүлсэн. Түүнд одоо 2 даваа авахад Дээд зиндаандаа эргэн ирнэ. 

 

Тамаваши - Китахарима 

Такайнова - Чиёонокуни  

Ичиножёо - Кагаяаки 

Араваши - Дайшёомару нар маргааш оноолт таарчээ.

 

 

Өнөөдөр тэргүүлэгч бөхчүүдийн барилдаан ширүүн боллоо. Тэргүүн эгнээнд байсан Такаясу элдэвтэй бөх Ёшиказед унан хоёрдугаар эгнээ рүү шилжсэн. Амжилт муутай байгаа Озеки Гойёдо Икиойг даван 7 дахь даваагаа авсан юм. Шинэ маэгашира Шодай өнөөдөр Кисеносатотой учраа таарсан ба Озеки Кисеносато залуу бөхийг давраасангүй туршлагаар илүүрхэн тэргүүн эгнээнд үлдэв. 

 

 Монгол аваргуудын барилдааныг Харумафүжи аварга түрүүлж хийн өрсөлдөгч Кайсейг давсан бол Хакүхо аварга нутгийн бөх Тэрүнофүжитэй барилдав. Хоёр бөхийн барилдаан онцгой болсон ба эхний тачайг хүчингүйд тооцон дахин барилдуулсан. Энэ удаа Тэрүнофүжи Ах аваргынхаа ачийг хариулж таллаж түрэн дэвжээнээс гаргасан юм. Ингэснээр Тэрүнофүжи Хакүхог 3 дахь удаагаа давлаа. 

 

 Ингэснээр Харумафүжи, озеки Кисеносато нар  10 даваа 2 унаатай башёг тэргүүлж байна. Мөн Ёкозүна Хакүхо, комүсүби Такаясу, маэгашира Такарафүжи, Такайнова нарын 4 бөх 9-3 амжилтаар удаалж байна.

 

маргааш  Хакүхо Гойёдотой

Харумафүжи Кисеносатотай

Тэрүнофүжи Шодайтай барилдана. Харумафүжи Кисеносато хоёрын аль давсан нь маргааш өөрсөддөө маш том боломж гаргах юм. 

 

Ч.Амар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)