Өнөөдөр чансаа өндөр 128 бөхийн барилдаантай

 

        Их эзэн Чингис хаан мэндэлсний 854 жилийн ой, Монгол бахархлын өдөр энэ сарын 31-ны өдөр буюу өнөөдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан Монгол бөхийн өргөөнд чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно.

 

Шинжлэх ухааны академиас өргөн барьсан саналыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Эзэн Богд Чингис хаан билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр мэндэлсэн гэж тогтоосон. Ийнхүү монголчууд их хааныхаа мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгож улс орны хэмжээнд 2012 оноос өргөн тэмдэглэдэг уламжлалтай. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)