Улсын начин Э.Энхбат түрүүллээ

 

        Булган аймгийн Хангал сумын харьяат, Үндэсний спортын ууган гавьяат тамирчин, дархан аварга Б.Түвдэндоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр боллоо.



Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, улсын гарьд И.Доржсамбуу тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх барилдсанаас Булган аймгийн Могод сумын харьяат, улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэв.



Их шөвөгт Архангай аймгийн Чулуут сумын харьяат, улсын начин Б.Амарзаяа, энэ жил Төв аймгийн баяр наадамд түрүүлсэн, аймгийн арслан Э.Ууганбаяр нар шалгарлаа. Ууганбаяр Улсын арслан П.Бүрэнтөгс, аварга Г.Эрхэмбаяр, арслан Н.Батсуурь нарыг дараалан хаяж, ийнхүү их шөвөгт шалгарсан юм.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)