Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийн тухай

        Энэ удаад уншигч та бүхэндээ хүний биеийн хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх арга замуудын талаар, мөн сүүлийн үед ихээхэн яригдах болсон  хүмүүсийн хэрэглээ болоод буй шингэн хүчилтөрөгчийн талаар Новалинк эмнэлгийн Хүний Их эмч, Клиникийн Профессор Б.Нарантуяатай ярилцсанаа толилуулж байна.

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Яриагаа юуны түрүүнд хүмүүс ихээр эргэлзэх болсон асуултаар асууж эхлэе. Юу гэвэл Хүчилтөрөгчийг агаараар бус шингэн зүйлсээс нэмэлтээр авах боломжтой гэдэгт зарим хүмүүс эргэлздэг. Энэ талаар тайлбар өгөөч?

 

-Баярлалаа. Танд ч бас өдрийн мэнд хүргэе. Юуны түрүүнд бид хүчилтөрөгчийн хангамж, хүчилтөрөгчжих процесс нь бидний биед хэрхэн явагддаг талаар ярья. Хүний биеийн физиологи нь агаараас хүчилтөрөгчийн хангамжийг авч, нүүрстөрөгчийг ялгаруулдаг цикль зохицолтой. Биед шингэж байгаа Хүчилтөрөгч нь агаар байхдаа хийн төлөвт байх боловч яг бидний биед, цусанд, тэр дотроо цусны улаан эс болох гемоглобин-д (атомын түвшинд) хүчилтөрөгчийн атом сууж өгч байдаг. Ямар нэгэн хий цусанд ордоггүй байх нь. Гемоглобин нь цусны улаан эс буюу 4 гем-с бүрдэх төмрийн нэгдэл агуулсан уураглаг бүтэцтэй эс юм. Гемоглобин (Hb гэж тэмдэглэдэг) нь хүчилтөрөгчийг биеийн эд эсүүдэд дамжуулах буцаан нүүрстөрөгчийг (СО –г) биеэс гадагшлуулах үйлчлэл хийдэг бидний чухал эс юм. Цикльд оролцох явцдаа хүний биед 80-120 хоног идэвхтэй байж байгаад мөхдөг боловч өдөрт л гэхэд хэдэн зуун саяараа эргэн төлжиж нөхөгддөг байна.

 

 

Ийм учраас зарим тохиолдолд төмрийн дутал үүсдэг ба үүнийг идэвхтэй төмрийн минералууд л нөхөж өгч байдаг. Хүчилтөрөгч нь амьсгалсан агаараар дамжин уушгинд очиж, уушгиний цулцан дахь мемберанаар дамжин гемоглобинд хүрдэг. Цаашлаад цикльдээ орж хүчилтөрөгчжүүлэх үүргээ гүйцэтгэдэг байна. Харин ууж хэрэглэсэн шингэн зүйлсээс хүчилтөрөгчийн атомыг гемоглобинд шингээж өгч байгаа юм. Учир нь шингэнд маш их хэмжээний хүчилтөрөгчийн атомыг шингээж өгч үүнийгээ идэвхтэй минералуудаар баяжуулсан байдаг нь дараахь замаар биед шингэж байна.

 

 

Бидний ууж хэрэглэсэн хүчилтөрөгчөөр баяжигдсан бэлдмэл маань бидний ходоод, нарийн гэдэсний шимэгдэх үйл ажиллагааны тусламжтайгаар шингээд, бидний цусанд орж байдаг ба идэвхитэй минералуудынхаа тусламжтайгаар гемоглобинд хүчилтөрөгчийн атомуудаа өгч байдаг. Хүчилтөрөгчийн атомуудаа эд эсүүдэд өгчихсөн (яг энэ үедээ гемоглобин нь ихээхэн ховдог буюу хүчилтөрөгчийн атом л байвал шууд авдаг байна.) Гемоглобин нь хүчилтөрөгчийн атомуудыг биед шингэсэн бэлдмэлээс шууд авч байдаг. (Hb) Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр хүчилтөрөгчийн атомыг, гемоглобин нь заавал дан ганц уушгинаас авдаг биш, нэмэлтээр бодисын солилцооны замаар авч болно гэсэн үг. Энэ нь уушгинаас хангагдсан хүчилтөрөгжийн хангамжийг нэмэгдүүлж л өгч байгаа гэсэн үг. Ийм учраас агаарыг орлож байна гэсэн ойлголт байж болохгүй.

 

-Тэгвэл Хүчилтөрөгчийн атомууд нь хэдий хэр хэмжээтэй, хичнээн гемоглобин-д очиж байна гэж үзэх вэ?

 

-(Hb) гемоглобин-д хүчилтөрөгчийн атом суурилагдана. Атом гэдэг маань хамгийн бага хэмжигдэхүүн ба нүдэнд үл харагдах жижиг хэсгүүд юм. Хэмжинэ гэвэл 1 миллиметрийг ойролцоогоор 10-аас 100 мянга дахин хувааж хэмжих гэж оролдоно гэсэн үг юм. Гемоглобин нь мөн бага хэмжээтэй, хүчилтөрөгчөө шаардлагатай байгаа эд эсүүдэд зөөвөрлөж өгчихөөд буцаад СО- г авч гадагшлуулах үүрэгтэй цусны нэг хэсэг ба 4 гем-с бүрдэх уураглаг эс юм. Одоо шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэлийг биед хэрхэн шингэдэг талаар тайлбарлая. Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл нь хүчилтөрөгчийн атомаар ихээхэн хэмжээгээр баяжигдсан тогтвортой шингэн нэгдэл ба үүнийг дуслын тоогоор амаар ууж, хоол боловсруулах эрхтэнд очино. Цаашлаад ходоодны салст, нарийн гэдэсний шимиглэх үйл ажиллагааны тусламжтайгаар цусанд хүчилтөрөгчийн атомууд шингэдэг. Ингэж цусанд шингэсэн хүчилтөрөгчийн атомууд нь идэвхитэй миненаруудынхаа тусламжтайгаар гемоглобинд суурилагдана. Энэ нь хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж өгдөг ба бодисын солилцоонд оролцдог байна. Маш олон тооны хэдэн зуун тэрбуман тэрбум ширхэг хүчилтөрөгчийн атом шингээгдэнэ гэж ойлгож болно. Учир нь атомуудыг тоолох, хэмжих нь учир дутагдалтай. Иймд ойролцоолж ойлгогдох хэмжээ нь Нэг удаагийн хэрэглээгээр ойд 3 цаг алхаж яваад авах хэмжээний хүчилтөрөгчийг (8,000 ppm O2) хүний биед өгдөг гэсэн шинжлэх ухаааны тооцооллоос гаргаж авсан ойлголттой дүйцнэ.

 

-Тэгвэл хүчилтөрөгчийн коктейль болон шингэн хүчилтөрөгчийн бэлдмэл хоёр нь яг ямар ялгаатай вэ?

 

-Одоо хэрэглэгдээд байгаа хүчилтөрөгчийн коктейлийн үндсийг 1940-өөд оны үед анх хүчилтөрөгчийн хангамжийг дээшлүүлэх зорилгоор нээж гаргаж авсан байна. Энэ нь хүнсний хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хүчилтөрөгчийн хийг хүчилтөрөгчийн атомуудыг шингээх зорилготойгоор тухайн бүтээгдэхүүнд шахаж хэрэглэдэг байжээ. Хийгээр тодорхой даралттайгаар шахаж байгаа учир хийн бөмбөлөгүүд үүсдэг ба энэ бөмбөлөгүүдийг нь биед шингэх хүчилтөрөгч хэмээн, төсөө ойлголттой хүмүүс тухайн үедээ цөөнгүй байв. Харин үнэндээ тэр хийн бөмбөлөгүүдийг үүсгэж байгаа материалд хүчилтөрөгчийн атомууд шингэсэн байдаг байна. Харин үйлчлэлийн хувьд яг хүчилтөрөгчийг гемоглобинд хэдэн хувьтайгаар өгч байгаа нь тодорхойгүй, гемоглобин хүчилтөрөгчжих явцад шаардагдах төмрийн микро элемент идэвхитэй, хэрэгцээтэй эсэх нь бас л тодорхойгүй байдаг. Одоогоор түүхий өндөг, жимсний өтгөрүүлсэн шүүсийг ашиглаж байгаа. Энэ нь төмрийн микро элемэнтийг ашиглах гэсэн санаа боловч, ихэвчлэн идэвхитэй бус төмрийн микро элемэнт байдаг. Цаашлаад түүхий, амьтны гаралтай зарим материалаас салмонела болон бусад нянгийн үүсгэвэр үүсэх ч магадлалтай байдаг.
Харин сүүлийн үеийн технологийн ачаар маш их хэмжээний хүчилтөрөгчийн атомыг цэвэршүүлсэн усанд шингээж, идэвхитэй минералиудаар баяжуулж тогтворвой удаан хадгалагддаг нэгдлийг бий болгосон нь Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл юм. Иймд дээр хэлсэнчлэн бодисын солилцооны буюу шингэх замаар, идэвхитэй минералуудын тусламжтай (үйлчилгээтэйгээр) цусны улаан эс буюу гемоглобин-д хүчилтөрөгчийг өгдөг байна. Ингэж хүчилтөрөгчийн хангамжийг сайжруулах нэгэн арга болдог байна.

 

-Энэ аймшигтай агаарын бохирдолтой үед хүүхэд, жирэмсэн эхчүүдэд нэн хэрэгтэй мэт санагдлаа. Энэ талаар тайлбарлаач?

 

–Агаарын бохирдолоос хүний бие хэрхэн хордож байгаа талаар цухас дурдъя. Нүүрсхүчлийн хийтэй агаараар бид шууд амьсгалж байна. Энэ нь цусны гемоглобин хүчилтөрөгч очиж суудгийн адилаар Нүүрсхүчилийн (CO) хий ч давхар гемоглобинд очиж суудаг. Ингэхээр гемоглобин (Нb) маань HbCO буюу карбооксигемоглобин хэлбэртэй болж эд эсүүдэд үйлчилдэг байна. Энэ нь бага насны хүүхдүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай өвчтэй байгаа хүмүүст хүндээр мэдрэгддэг. Энэ талаар нийтлэл бэлтгэж байгаа ба танай сайтад удахгүй нийтлэх юм. Иймээс хүчилтөрөгчийн хангамж сайжруулах болон бодисын солилцооны замаар антиоксидант үйлчилгээг авах нь энэ агаарын бохирдолтой үед хамгийн зөв шийдэл болно. Шингэн Хүчилтөрөгчийн бэлдмэл дэхь идэвхтэй минералиуд нь хүний биед өөрт нь байдаг элементүүд, элэктролит хэлбэрээр байдаг. Харин агуулагдаж байгаа ус, хүчилтөрөгчийн хувьд хүнд хэзээ ч харшлах зүйлгүй юм. Иймд бага насны хүүхэд нярай, жирэмсэн эхчүүд хэрэглэхэд ямар нэгэн харшлах зүйлгүй бөгөөд эерэг олон арван үр дүнгүүд гарсаар байна. Нэмж хэлэхэд Шингэн Хүчилтөрөгчийн Бэлдмэл нь тусгайлан ямар нэгэн өвчнийг эмчлэхгүй, Хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлэх, бодисын солилцоог сайжруулах зорилгоор АНУ-д үйлдвэрлэгдсэн зориулалтын бэлдмэл төдийгүй Монгол Улсын эм БИБ-ий бүртгэлд бүртгэгдсэн бэлдмэл юм.

 

-Ярилцсанд Баярлалаа.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • Shumbagch (141.0.14.165)

    2017-02-08

    Naadahiig chin uugaad usan door 3 tsag ajillaj bolno gesen uguu? Uhvel tanai kompani hariutslagiig ni huleene shuu!!!

  • иргэн (203.169.50.86)

    2017-01-09

    ХЭВЛЭЛЭЭР ГАРСАН БҮХНИЙГ УНШИЖ ХЭРЭГЖҮҮЛБЭЛ ҮХЭЛГҮЙ МӨНХ НАСЛАМААР Ч ЮМ ШИГ. ҮНЭН ХУДАЛ НЬ МЭДЭГДЭХГҮЙ ЗҮЙЛЭЭР ТАРХИА УГААЖ ХАНАЛАА

  • (202.179.29.195)

    2017-01-09

    Deiterium oxide buyu heavy water (hvnd us) https://en.wikipedia.org/wiki/Heavy_water. Iim yum hvnd uguh geed baidag yadag matar ve? Uuruu uugaad vhej dald oroh heregtei