Д.Цогтбаатар: Би гишүүнээсээ татгалзахгүй

Удаан хугацаанд дуулиан тарьсан Хөгжлийн банкны шүүх хурал дуусч, шүүх шийдвэрээ гаргасан. Ингэхдээ хэд хэдэн УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөх үү гэдэг асуудал үүсээд буй. Хөгжлийн банкны хэрэгт холбогдоод буй УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар энэ талаараа тайлбар өгчээ.

Тэрбээр, “Би УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны  дагуу  нэр дэвшихдээ шүүхийн байгууллагаас бүх шийдвэрээ аваад Сонгуулийн хороонд хүргүүлсэн. Дээд шүүхийн бичиг албан ёсоор ирэх байх, надад бол албан ёсоор ирсэн бичиг алга байна. Хуулийн дагуу асуудал шийдэгдээд явах байх. Би тангараг өргөхдөө Үндсэн хууль зөрчихгүй, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэж тангараг өргөсөн. Тангараг өргөснөөс хойш би ямар нэг хууль зөрчөөгүй. Би гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзах өргөдөл өгөхгүй” гэсэн тайлбар өгчээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)