СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр буюу арванхоёрдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ээж, хүүхдийн хамт чаргаар гулгаж байгаад сараалжин төмөр тор мөргөж ээж нь нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Тус хэргийг өдгөө Сонгинохайрхан дүүгийн цагдаагийн хэлтэс шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.

Иймд иргэд чаргаар гулгаж тоглохдоо орчныхоо аюулгүй байдлыг сайтар тооцож, болзошгүй эрсдэлээс сэрэмжлүүлэх үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ. 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)