ОУХМ Г.Алтанбагана алтан медаль хүртлээ

 

        Туркийн Анталия хотноо  Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит Гран при тэмцээн болж өндөрлөв. Уг тэмцээнд манай улсаас найман эрэгтэй, гурван эмэгтэй жүдоч хүч, ур чадвараа сорьсон юм.
 

Тэмцээний эрэгтэйчүүдийн -90 кг-ын жигд ОУХМ Г.Алтанбагана алтан медаль хүртлээ. Тэрбээр ийнхүү анх удаа гранпри тэмцээнд аваргалав. Мөн -60 ОУХМ Б.Амартүвшин хүрэл, -66 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг хүрэл, -81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн хүрэл, -57 кг-д ОУХМ Ц.Хулан хүрэл, +78 кг-д ОУХМ Б.Мөнхтуяа нар тус тус хүрэл медаль хүртжээ.
 

 Б.Тэлмэн
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)