Ази тивийн аваргын алдрыг С.Батцэцэг хүртлээ

 

Чөлөөт бөхийн ААШТ-ий энэ оны аварга шалгаруулах  эмэгтэйчүүдийн 63кг-д С.Батцэцэг алтан медаль хүртлээ.

Тэрбээр шигшээ барилдаанд залуучуудын дэлхийн аварга Аяна Жемпейг 7:2 ялж яваад цаг дуусахаас өмнө цэвэр дарлаа. 

С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон ААШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан. Ийнхүү долоон жилийн дараа медалийнхаа өнгийг хувиргаж тивдээ анх удаа түрүүллээ. 

Тэрбээр Монгол Улсаас Ази тивийн аваргын алдрыг хүртсэн зургаа дахь тамирчин болов.

 

 С.Наран

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)