МҮОНТ-ийн 50 жилийн ойн барилдаанд Улсын харцага М.Бадарч түрүүллээ

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний 50 жилийн ойн нэрэмжит хүчит бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Хүчит бөхийн барилдаанд Улсын арслан Н.Батсуурь, Улсын харцага Ш.Уламбаяр, М.Бадарч тэргүүтэй 256 бөх зодогложээ. 

Барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Улсын харцага М.Бадарч түрүүлж, Увс аймгийн Ховд сумын уугуул Монгол Улсын арслан Н.Батсуурь үзүүрлэсэн байна. 

Барилдааны шөвгийн дөрөвт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий, Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын харьяат, Монгол Улсын начин Б.Батжаргал нар шалгарч шагналт байрын эзэд болов.

Дашрамд дурдахад, МҮОНТ одоогоос 50 жилийн өмнө анхны туршилтын эфирээрээ 1967 оны буюу Ардын хувьсгалын 46 жилийн ойн хүчит бөхийн барилдааныг үзэгч олондоо шууд дамжуулан үзүүлж байжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)