Их гурвал бүрджээ

Сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлыг татах нэгэн явдал боллоо. Лигийн шилдэг тоглогч Кармело Энтони “Нью-Йорк Никс”-ийг орхиж, “Оклахома Сити Тандер” багтай нэгдэв. “Оклахома” Кармело Энтониг багтаа элсүүлэхийн тулд турк төвийн тоглогч Энес Кантер, залуу довтлогч Доуг МкДермотт, 2018 оны хоёрдугаар тойргийн драфтын эрхээ Нью-Йорк Никс”-т өглөө. Ийнхүү лигийн шилдэг довтлогч Кармелог эгнээндээ нэгтгэсэн “Оклахома”-д өнгөрсөн улирлын үнэ цэнэтэй тоглогч Рассел Уэйст Брүк, лигийн шилдэг довтлогч Пол Жорж гэсэн их гурвал бүрдэж байгаа юм. Энэ талаар Пол Жорж “Мелог авснаар манай баг аварга болох боломжтой боллоо. Манайх жижиг зах зээлтэй хот боловч солилцоо наймаан дээр идэвхтэй байснаар нэг дор гурван супер одыг цуглуулж чадсанд баяртай байна” гэжээ. Дашрамд дуулгахад, “Оклахома” багийн удирдлагууд лигийн шилдэг хамгаалагч Дуйн Уэйдийг багтаа нэгтгэхээр ажиллаж байгаа аж. Уэйдийн хувьд “Чикаго Булсс” багаас гэрээгээ худалдан авч өчигдөр чөлөөт агент болсон юм. Тэрбээр 23.8 сая ам.долларын гэрээгээ найман саяар худалджээ. Түүнийг багтаа нэгтгэхээр “Оклахома”-гаас гадна “Майами Хит”, “СА Спөрс”, “Кливленд Кавальерс” баг өрсөлдөж байна.

Б.МӨНХ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.185.88)

    2017-09-27

    аравсал одоо л нэг инээх цаг нь болж