Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” хөгжлөөрөө, ялгаатай хүүхдүүдийг дэмжлээ
- 2019-09-10
- Боловсрол
- 0
Үндэсний үйлдвэрлэгч “Ивээл брэнд” нь Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Нийслэлийн Ерөнхий Боловсролын 55 дугаар сургуулийн сурагчдад урлаг спортын болон бусад арга хэмжээнд үндэсний хувцсыг өмсөж хэвшүүлэх зорилготойгоор 100-н ширхэг орчин үеийн загвар бүхий нийт 5.900.000 төгрөгийн өлзий хээ найман хигээст алтан хүрдтэй цамцыг бэлэглэлээ.
Эх орны ирээдүй болсон хүүхдүүдийн төлөө сэтгэл зүрхээ зориулан дэмжлэг үзүүлсэн “Ивээл брэнд”-ийн хамт олонд сургуулийн захиргаа чин сэтгэлийн ТАЛАРХАЛ гардуулж цаашид хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)