“Эрдэнэс Монгол” нэгдлийн удирдлагуудад үүрэг даалгавар өглөө
- 2019-09-04
- Уул уурхай
- 0
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн дэргэдэх нэгдлийн зөвлөлийн ээлжит хурал болж, охин болон хараат компаниудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцаж, хэд хэдэн чиглэлээр үүрэг чиглэл өгөв.
Тодруулбал, Багануур болон Шивээ-Овоогийн уурхайн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж дуусгах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 1 дүгээр тоот албан даалгавраар өгөгдсөн арга хэмжээний биелэлтийг ханган, цаг хугацаанд нь гүйцэтгэж ажиллахыг “Гашуун сухайт авто зам” ХХК-ийн удирдлагад үүрэг болгов. Мөн нүүрсний давхаргын метан хийн эрэл, хайгуулын ажлын зардалд хяналт тавьж, үр ашигтай зарцуулалтад анхаарах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг “Эрдэнэс Метан” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Амарт өглөө. Үүнээс гадна алтны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах үүргийг “Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ачитсайханд өгөв.
Сэтгэгдэл (0)