Согтуу жолооч 5 иргэнийг мөргөж, гэмтээжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 22 хороо офицеруудын ордны урд зам дээр өчигдөр /2024.12.20/ осол гарчээ. Цагдаагийн байгууллагад "нэг машин 3 хүн мөргөчихлөө" гэх дуудлага мэдээлэл оройн 19:00 цагийн орчимд бүртгэгдсэн байна. Ослын улмаас таван иргэн гэмтсэн гэдгийг албаныхан мэдээллээ. Мөргүүлсэн иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогджээ. Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)