Сибирийн хүйтрэл коронавирусийн тархалтад нөлөөлнө

Сибирийн бүс нутагт ойрын өдрүүдэд болох цочир хүйтрэл шинэ коронавирусийн халдвар тархахад нөлөөлж болзошгүй. Энэхүү вирус нь хүйтэнд гадаргуу дээр удаан тогтдог аж.

 

Новосибирскийн улсын их сургуулийн Бионанотехнологи, микробиологи, вирус судлалын лабораторийн эрхлэгч, ОХУ-ын ШУАийн гишүүн Сергей Нетесов “Хүйтэнд шинэ коронавирус гадаргуу дээр удаан тогтдог. Цочир хүйтрэл шинэ жилийн баяртай давхцаж байна. Тиймээс иргэд олон нийтийн үйлчилгээний газраар зорчихоос зайлсхийх хэрэгтэй” гэжээ.

 

 

Түүний хэлснээр, шинэ коронавирус хасах 70 хэмийн хүйтэнд ч тэсвэртэй аж. ОХУ-ын Ус цаг уурын төвийн захирал Роман Вильфанд ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа “Ойрын өдрүүдэд Баруун болон Төв Сибирьт хасах 50 хэм хүртэл хүйтэрнэ.

Энэ нь олон жилийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Новосибирск, Томск, Омск, Кемерово мужид жаврын улмаас манан татаж үзэгдэх орчныг хязгаарлаж магадгүй. Сибирийн хэт хүйтрэл нь дэлхийн дулаарлын гаж нөлөө” гэсэн байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай