БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа НҮБ-ын хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
- 4 цаг 6 мин
- Байгаль орчин
- 0
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан (IFAD)-гийн төлөөлөгчдийг өчигдөр /2025.02.06/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг өртөмтгий бөгөөд хүлэмжийн хийг ялгаруулагч голлох салбар болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх замаар байгаль орчны тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр дараах асуудлуудыг хөндөж ярилцлаа.
ХХААХҮЯ-ны дэргэд 2010 оноос хойш 2 үе шаттай хэрэгжсэн “Зах зээл ба бэлчээрийн удирдлага” төслийн 3 дахь үе шатыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах ба уг төслөөр дамжуулан орон нутагт түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, ЖДҮ-үүдэд зээлийн батлан даалт гаргах гэх мэт ажлууд төлөвлөгдсөн.
Мөн Хөдөө аж ахуй болон байгаль орчны салбар хоорондын уялдааг хангасан, тэнцвэртэй хөгжлийг бий болгохуйц шинээр төслийн санал боловсруулан олон улсын сангуудад хүргүүлэх, ХАА-н гаралтай бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг бий болгох замаар малчин иргэд болон хувийн хэвшилд очих үр өгөөжийн тэнцвэртэй хангах, хөдөө аж ахуйн салбараас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, IFAD-ын сайн туршлагаас судлан, дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцлоо.
Сэтгэгдэл (0)