МХБХ-нд FIFA-аас шалгалт хийж байна
- 4 цаг 42 мин
- Спорт
- 0
Сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-г тойрсон санхүүжилттэй холбоотой асуудал олны анхаарлыг татсан.
Улмаар хөлбөмбөг сонирхогчид ээлж дараалан шаардлага хүргүүлж, эсэргүүцлээ илэрхийлж, ээлжит бус их хурлаа хийхийг шаардаж байв.
Тэгвэл FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн байгууллагаас Монголын хөлбөмбөгийн холбоонд аудитын шалгалт хийж байгаа гэдгийг тус холбоо мэдэгдлээ.
МХБХ-ны мэдэгдэлд "МХБХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд FIFA буюу Олон улсын Хөлбөмбөгийн Холбооноос онлайн аудит хийж байгаатай холбоотойгоор санхүүгийн ямар нэгэн гүйлгээ хийхгүй байна. Онлайн аудитын шалгалт энэ сарын 10-нд эхэлсэн бөгөөд ажлын 7-8 хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Энэ талаар FIFA-гаас ирүүлсэн албан бичигт, ‘FIFA нь BDO аудитын компанийг (өмнөх жилийнхтэй ижил) ирэх Төв аудитын шалгалтыг хийхээр томилсон бөгөөд 2025 оны 2 дугаар сарын 10-наас эхлэн 7-8 ажлын өдрийн хугацаанд уг шалгалтыг явуулахаар төлөвлөж байна. Энэхүү үйл явц нь харилцан ойлголцлын үндсэн дээр явагдах бөгөөд та бүхэнд шаардлагатай тайлбарыг гаргах боломж олгоно гэдгийг онцлон тэмдэглэж байна’ гэжээ.
Сэтгэгдэл (0)