О.Одбаяр: Танихгүй хүн “Талбай дээр хамт зул өргөе ах нь чамд 20 сая төгрөг өгье“ гэж залгасан
- 3 цаг 46 мин
- Нийгэм
- 0
Өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд 6-51 хүртэлх насны 6 хүн амиа алджээ. Энэ мэдээлэл гарснаас хойш том хүү О.Одбаяр энэ сарын 6-нд хэвлэл мэдээлэлд хандаж, хайртай хүмүүсээ харамсалтайгаар алдаад байгаа тухайгаа ярьсан. Өмгөөлөгч М.Хандармаа О.Одбаяр хүүд хуулийн зөвлөгөө өгөхөөр болсон юм.
О.Одбаяр өнөөдөр өмгөөлөгчтэйгээ хамт Live хийх үеэр "9900**** дугаараас залгаад талбай дээр орой 19:00 цагт хүрээд ир гэсэн. Тэр хүн "Би ахын чинь хуульч байна. Ах нь чамд тусална. Талбай дээр хүрээд ир ах нь чамд 20 сая төгрөг өгье" гэж хэлсэн. Зул өргөх нэрийдлээр намайг дуудаад байсан. Танихгүй дугаараас "Машин гарах гэсэн юм гээд залгасан". Би машингүй шүү дээ гэтэл утсаа салгасан. Гэрийн гадаа бас танихгүй хүмүүс ирээд байгаа. Намайг гаргаж ирэх гээд. Би тайван баймаар байна. Миний үгийг битгий гуйвуулж ашиглаач" гэж хүслээ.
Сэтгэгдэл (0)