Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:    

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн төв хэсгээр, 19-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2022 оны 11-р сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -10...-15 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +4...+9 градус дулаан, бусад нутгаар -1 градус хүйтнээс +4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 0 градус орчим байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -10...-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө -2...-4 градус хүйтэн байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)